Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1431385078555133f6706a5

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 10. Ангараг гараг.  Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …