Тэтгэвэрээ “янзын” тогтоолгохыг “Баабардах” гэдэг болжээ

123

Нэгэн хэсэг танил тал, ар өврийн хаалгыг “Дэнзэндэх” гэдэг нэр томъёонд оруулан ярьдаг байсан бол өдгөө өөр шинэ хэллэг гарчээ. Энэ нь шинээр тэтгэвэрээ тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчид хандахыг “Баабардах” гэдэг болсон гэнэ. Учир юу гэвээс нийтлэлч Баабар хууль бусаар тэтгэвэрээ өндөр тогтоолгон тэр нь улс орон даяар цацагдан байгаа тул ийнхүү нэрийдсэн аж. Нийгмийн даатгалыг 25-с дээш жил төлсөн иргэн 20-с доош жил төлсөн иргэн хоёр ижил хэмжээтэй тэтгэвэр тогтоолгож байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргэдэг.

Насаараа ажил хийгээгүй шахуу явсан иргэн тэтгэвэрийн доод хэмжээгээр тогтоолгож байхад улс нийгэмдээ хүч хөдөлмөрөө зарцуулан явсан иргэн тэтгэвэр өндөр тогтоолгоход нэг сар дутуу хэмээн ижил төгрөг бодогддог нь тэтгэвр итгэх итгэлийг алдагдуулдаг. Хэрхэн яаж тогтоож байгааг лавлан асуух ч эрх байхгүй, хөөрхий хөгшчүүл. Тэтгэвэрт нэг сар дутуугаасаа болж бага гарч байхаар “Баабардаж” байгаад ч болов өндөрөөр тогтоолгосон нь хэнд ч илүү санагдах биз. Нийгмийн даатгалын сангаас өөрийн нас залуудаа хураалгасан тэтгэвэр тэтгэмжээ авая гэхээр санаанд нь хүрсэн тэтгэвэр өгөхгүй байгаад сэтгэл гонсгор хөгшчүүд элбэг.  Ийн сэтгэл дундуур явж байхаар “Баабардсан” нь ч дээр биз.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …