Иргэд зээлээ төлж чадахгүйд хүрч банкны ”заналхийлэлд” өртөж байна

images (11)

Арилжааны банкуудаас авсан зээлээ эргэн төлж чадахгүй байгаа иргэдэд банкууд уян хатан хандах ёстой. Эдийн засаг хямралтай, аж үйлдвэр нь хаагдсан гээд ажлаасаа халагдах тохиолдол их байгаа энэ үед иргэд хохирогч болж байна. Иргэд өөрсдөө ажлаасаа гараагүй, санхүүгийн эх үүсвэргүй болоогүй төрийн бодлогын нөлөөллөөр ажилгүй болсон иргэд банкнаас авсан зээлээ эргэн төлөх хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрч байна. Энэ нэг хэсэг хүний асуудлыг яриагүй. Эргэн төлөх чадвар нь буураад байхад банк дахин зээл өгөхөөс татгалзах, хар дансанд орох зэрэг сөрөг нөлөөтэй. Гэтэл үнэхээр эргэн төлөх чадваргүй болсон иргэдэд улсын эдийн засаг сэргэж, эргэн санхүүгийн эх үүсвэртэй болтол нь хүүгээ төлөөд зээлээ хойшлуулах зэрэг арга хэмжээг авч, дахин өөр ямар гарц байдаг талаар судалж зөв гарцыг эрэлхийлмээр байна. Бид иргэдээс зээлтэй эсэх, зээлээ хугацаандаа төлж чадаж байгаа эсэхийг тодрууллаа.

  • Сайн байна уу. Та ямар нэгэн арилжааны банкнаас урт болон богино хугацааны зээлтэй юу? Одоо зээлээ хэвийн төлж байгаа юу? Зээл төлөхөд хүндрэл байна уу? гэсэн асуултуудад хариулт дараах хариултуудыг авлаа.
  • БГД-ийн иргэн Ж.Уртнасан: Голомт Банкнаас орон сууцны зээлтэй. Одоо төлөөд 3,5 жил болж байна. Өшөө цаана нь 12 жилийн зээл төлөх хугацаа дутуу байна. Өнгөрдөг намар ашиггүй ажиллаж байна хэмээн ажлаасаа орон тооны цомхотголоор халагдсан. Зээлээ хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрээд харилцагч банкиндаа хүсэлт гаргасан. Зээлийг минь эдийн засгийн хямрал дуустал хүүгээр нь тооцон авч өгөөч гэж. Арилжааны банк үнэндээ авч хэлэлцдэггүй, тоодоогүй юм билээ. Одоо ажил хийе гэхээр олдохгүй юм. Банк хэзээ байраа чөлөөл гэж хэлэхээс айж байна. Банкууд улс орон өөрөө өр ихтэй ийм үед харж үзэж болдоггүй юмуу.
  • СХД-ийн иргэн Б. Цацрал: Банкнаас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан бичил бизнесийн зээлтэй. Бизнес маань овоо ашигтай байхад төлөөд болоод байдаг байсан. Өнгөрөгч 11 сард дампуурсан. Иргэд үйлчлүүлэхээ больсон нэг үгээр ашиггүй ажилласан. Тэгээд бизнесээ зогсооход хүрсэн. Одоо банкны зээлээ яахаа мэдэхгүй байна. Өдөр бүр шахуу банкнаас утасдаж айлгадаг. Мөн гэнэтийн золгүй тохиолдлоор өвдөхөд хүрсэн. Бие өвдсөн эсэхийг минь ч хүндэлж үздэггүй. Хагалгаанд ороод биеэ тэнхэртэл 3-5 сар хойшлуулж өгөөч гэхэд боломжгүй гэсэн. Одоо өөрөө эмнэлгээр байнга явж байгаа. Банк арай уян хатан баймаар байна. Дэндүү хатуурхах юм. Банк угаасаа л ашигтай ажиллаж байгаагаас хойш жоохон бодолцож үзмээр юм. Тэр дундаа Капитал банк дэндүү хатуу учир ойлгодоггүй юм байна.
  • БЗД-ийн өндөр настан н.Санж: Эмээ нь тэтгэвэрийн зээлтэй. 2017 оны 05 сард дуусна. Эрүүл мэндийн шалтгаанаар зээл авсан. Одоо цагаан сараар яаж сар шинэ хийхээ мэдэхгүй л сууна. Хүүхдүүддээ хараад байхад банкны зээл төлөх өдөр боллоо гээд нойр, хоолгүй л болчих юм. Дахиж өвдөж үр хүүхдээ зовоохгүй байж байгаад тэтгэвэрийн зээлээ дуусгамаар байна. Сүүлд ойлгохнээ тэтгэвэрийн зээлэнд маш өндөр хүү авдаг юм билээ. Хаан Банк тэтгэвэрийн зээлийн хүүгээ буулгамаар юм.
  • Төрийн албан хаагч С. Баярт: Хагас жилийн өмнө цалингийн зээл авсан. Одоо төлж л яваа. Нам засаг солигдоод ажилгүй болчихгүй юмсан гэж өдөр бүр айх юм. Тэгвэл зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Гэр бүлдээ илүү гардаггүй төрийн албан хаагчид бид бараг бүгд зээлтэй. Тэгэхээр сонгуулиас сонгуулийн хооронд ажилтан, мэргэжилтнүүдээ сольж байдгаа л болимоор байна. Нэг хүний цаана нь гэр бүлийн 3-4 ам өлсөж байгаа шүү дээ. Би Төрийн Банкны зээлтэй.

2017 оныг дуустал эдийн засаг сэргэхгүй гэх Ерөнхий Сайдын ярилцлага саяхан гарч байсан.  Ажлын байрандаа 100 хувийн баталгаа өгч чадахгүй байгаа иргэд дахин таван хувийн хүүтэй урт хугацаатай зээл аваад, чанаргүй зээлийн тоог өсгөх болов уу. Арилжааны Банкууд улс орны эдийн засгаа дагаад уян хатан нөхцөлтэй баймаар байна. Иргэд үнэндээ банкны зээлээ төлж чадахгүй Банкны “дарамтанд” орж байна.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …