Өсгийтэй гуталтай залуус дэлхийн загварын хандлагыг тодорхойлж байна

dsquared2mascv12_f_084  Украйнаас төрсөн цор ганц давтагдашгүй стилтэй хамтлаг бол Казаки хамтлаг билээ. Хамтлаг  Олег Жежел,  Артур Гаспар, Кирилл Федоренко, Францеско Боргато гэсэн дөрвөн балетын бүжигчидээс бүрддэг. Тэд анх хэний ч санаанд ороогүй зүйлийг хийсэн ба эмэгтэй хүн ч явахад бэрх 12 см өндөртэй хадаасан гутал өмсөн тайзан дээр төвөггүй үсэрч бүжиглэн олныг гайхуулсан.

 Одоо бол бариун савхин хувцас, өндөр өсгийтэй гутлаараа дэлхий загварын шинэ хандлагыг тодорхойлж байна. Энэхүү гаж ч гэмээр стил нь тэдэнд дэлхий даяар танигдах боломж олгоод зогсохгүй асар их нэр хүндийг авчирсан. Тэдний энэ байдал олон хүнийг зоригтой алхам хийхэд хүргэсэн төдийгүй сүүлийн үед өсгийтэй гутал өмсөж олонд танигдах залуусын тоо нэмэгдсэн байна.

О.Наранцацрал

Ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …