Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын хүрээнд Хэнтий аймгийн төвд тус аймгаас төрөн гарсан даншгийн алдарт найман аваргын хөшөөт цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Даншгийн их аварга М.Мөррэнцэн, Б.Намжилжав, А.Цэвэгмэд, С.Чүлтэм, Г.Самдан, Н.Чойдорги, Р.Рэнцэн, Д.Цэдэн, аваргуудын долоон метр өндөр хөшөөг тус бүр 22 сая төгрөгөөр бүтээжээ.
Энэхүү хөшөөт цогцолборыг Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооноос санаачлан босгосон ба аймгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд тусламжаар босгожээ.
Өндөрхаан хотод сүндэрлэн боссон уг хөшөөний нээлтэнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Монгол Улсын харцага Э.Оюунболд, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар хүмүүс оролцлоо.
Ugluu.mn