Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчидийн дундах маргаан маш их байна. Жишээ саяхан нийтийн тээврийн хувийн хэвшилд шилжүүлэн өгсөн хүн тээврийн шугамууд нь орлого хэт багатай байсан тул Автобус нэгдүгээр баазын нийтийн тээврийн том оврын автобусаар туршилтын хугацаанд явуулж үзжээ. Гэтэл орлого хамаагүй илүү гарсан бөгөөд хурдан шуурхай үйлчилсэн юм.
Жишээ нь: Алслагдсан гэр хорооллыг хотын төвтэй холбодог хэдхэн чиглэл байдгийн нэг нь Зүүн салаа юм. 43 номерийн зүүн салаа- халдвартын эмнэлэг чиглэл шугам урттай хотын төвийг нэвт дайран гарсан чиглэл байдаг. Нарантуул ОУХТ-өөс Баянхошууны Зүүн салаа чиглэлд явах энэ шугам хамгийн урт нь ч байж мэднэ.
Харин нэгдүгээр баазын автобуснууд явахад хамгийн багадаа өдөрт нэг сая гаруй төгрөгийн орлого хийсэн бол хувийн хэвшлийн автобуснууд 500 000 төгрөг хүрэхгүй орлого хийдэг байжээ. Тэдний автобуснуудыг шалгахад мөнгө хянах камерийн өнцөгийг өөрчилсөн, мөнгийг хайрцаганд хийхээс өмнө жолооч нь авдаг, хайрцагтай мөнгийг доош /зориулалтын хайрцагт /унагаадаггүй, мөнгө задалж байна нэрээр өөрсдөө завшдаг нь ил болжээ.
Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээний хувьд гаргасан гэх чиглэлүүдийг улсын мэдэлд авч үнэн шударгаар үйлчилбэл ямар вэ.
Мөн идэр ес тачигнаж байгаа эдгээр өдрүүдэд нийтийн тээврийн автобуснууд мөсөн хонгил шиг хүйтэн байгаа нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэж байна. Төлбөрөө төлөөд үйлчилгээгээ авах гэхээр санаанд хүрсэн үйлчилгээг үзүүлдэггүй нь харамсалтай. Монгол Улсын зөвлөх инженер цол хэргимтэй 10 гаруй хүн байдаг ч хүйтний хэдхэн сард нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснуудыг халааж дөнгөхгүй л байна уу? Автобус + мөнөс хогил = ханиад томуу
Б.Саран