“Том болоорой Хонгорзулаа” аянд нэгдэцгээе Монголчуудаа

 Түүнд “амьд явж алтан аяганаас ус уух” боломж бий.

хонгорзул

“ТОМ БОЛООРОЙ ХОНГОРЗУЛАА”
Бяцхан охин Буянбадрахын Хонгорзул нь 2008 оны 01-р сарын 16нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн.
Аав Буянбадрах, ээж Ундармаа болон дүүгийн хамт ХУДүүргийн 4р хороонд амьдардаг.
Улаанбаатар хотын 94-р болон 112-р цэцэрлэгүүдэд хүмүүжин одоо ХУД-ийн 18-р сургуулийн 2в ангид сурдаг.
Б.Хонгорзулын эмээ нь ХУД-ийн 34-р сургуульд багшаас нь авахуулаад бага ангийн хичээлийн эрхлэгч хүртэлх ажлыг олон жил хийж одоо гавъяаныхаа амралтанд байгаа, ХУДүүрэгтээ төдийгүй улсдаа нэртэй П.Хөмсөө багш юм. Мөн түүний өвөө нь ХУД-ийн 89-р сургуулийн захирлаар олон жил ажилласан нэрт багш Н.Цогбадрах агсан билээ.

Энэ сайхан залуу гэр бүл сар гаруйхны өмнө дөнгөж мэндэлсэн бяцхан хүүгээ цаг бусаар алдаад 49 хоног нь болоогүй байтал бас том охин нь энэ хүнд өвчнөөр оношлогдон байгаа юм.
Хонгорзул охин тархины хавдартай.

Тэр нь “4-р ховдолд төв мэдрэлийн эсүүдийг дарж байрласан 42.6мм*45.3мм*47.7мм хэмжээтэй бөгөөд ховдол нуруу нугасны шингэнээ дамжуулах боломжгүй тагларсан тул усжсан” гэсэн оноштойгоор 2016 оны 1-р сарын 8нд Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн. Эмчилгээний явцад 7 хоногийн дотор 3 удаагийн мэс ажилбар хийгдэж тархинд байсан хавдрын 85-90%-ийг авсан ба үлдэгдэл хэсгийг гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмч нарын дүгнэлт гарсан.

Одоогийн байдлаар Б.Хонгорзул нь тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлыг тэнхэрмэгц БНСУ-д очиж эмчилгээ хийлгэх болсон ба тэдний зүгээс цаг алдалгүй ирвэл өвчнийг 100% эдгээнэ, эмчилгээний нийт зардалд 60сая вон шаардлагатай гэсэн хариу илгээсэн юм. Энэ мөнгө өнөөгийн жирийн нэгэн залуу гэр бүлийн хувьд шууд гаргаад өгөх боломжгүй маш их мөнгө бөгөөд хайрт охиноо аврахын тулд сайхан сэтгэлт, элэгсэг ард түмэн та бүхэндээ хандлаа.

Б.Хонгорзулын аав ээж, ах эгч, настан буурлууд, найз нөхөд нь нэгэн зорилго дор нэгдэн “ТОМ БОЛООРОЙ ХОНГОРЗУЛАА” гэсэн хандивын аяныг эхлүүлээд байна. Тиймээс Монголын ард түмэн та бүхнийг энэ аянд хүн бүр нэгдэж дүүд маань тусламжийн гараа сунгаж Монголын ирээдүй болсон нэгэн сайхан охинд амьрал бэлэглэх гэгээн үйлст идэвхтэй оролцохыг уриалж байна. Хүнд тус багаддаггүй гэдэг.
Монголын үрс маш олон болж, Монголын гэр бүлүүдэд өвчин зовлон муу муухай зүйл бүү тохиолдог ээ.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
“ТОМ БОЛООРОЙ ХОНГОРЗУЛАА”
аяны зохион байгуулагчид.
Хандивын данс:
ХААН банк 5912106449
Голомт банк 3635103577
Төрийн банк 342200530747
Худалдаа хөгжлийн банк 475003377
Эзэмшигч: Б.Хонгорзул
Холбоо барих утасны дугаарууд: 88118843/аав/, 90870704, 91117017/ах/

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …