Орц:
Пиццаны зуурмаг
Хүйтэн ус 160мл 160 мл
Оливын тос 2х.х .20 мл
Шүүсэн наран цэцгийн тос 50мл 50 мл
Буудайн гурил 320г 320 г
Хөөлгөгч 2ц.х .4 г
Элсэн чихэр 1 чимх 3 г
Давс 1ц.х .6 г
Пиццаны хавчуурга
Авокадо 1ш . 60 г
Цагаан хаш 1ш. 200 г
Цэнхэр хаш 1ш . 300 г
Бөөрөнхий сонгино 4ш . 320 г
Оливын тос 1 х.х .10 мл
Халуун чинжүү нунтаг 1г 1 г
Элсэн чихэр 1чимх 3 г
Давс 1чимх 2 г
Хумус
Гүнждийн нухаш Тахини 3 х.х .60 г
Газрын самарын тос 2 х.х .20 мл
Турк вандуй 1стак . 200 г
Нунтаг амтат чинжүү 1 ц.х .2 г
Шинэхэн яншуй 2 мөчир 10 г
Нимбэгний шүүс 2 х.х .10 мл
Сармис 2 хумс 10 г
Хийх арга :
Алхам 2
Гурилаа шигшэнэ. Дээрээс нь давс, элсэн чихэр хөөлгөгчөө хийж өгнө. Холино.
Алхам 3
Цөцгийн тосоо нэмээд хутгана.
Алхам 4
Хүйтэн усаа хийж зуурмагаа зуурна.
Алхам 5
Зуурч дуусаж байхдаа оливын тос нэмнэ.
Алхам 6
Зуурмагаа зөөлхөн байлгахын тулд 20-30 минут саофеткаанд ороож тавиана.
Алхам 7
Энэ хооронд хавчуургаа бэлдэнэ. Хаш, цөцгийн тос, сонгино, авокадо, хумус хэрэг болно. Хумус нь бэлэн зарагддаг гэхдээ өөрсдөө зааврын дагуу хийж болно.
Алхам 8
Хашаа угаагаад 2 талаас нь хэрчинэ. Цагириг хэлбэртэй хэрчинэ.
Алхам 9
Хашаа гүнзгий саванд хийгээд бага зэрэг давслаж өгнө. Холино
Алхам 10
Шарах шүүгээнийхаа листэн дээр тавиаад шарах шүүгээндээ хийж 20 минут шарна. 10 минут болсоных нь дараа эргүүлнэ.
Алхам 11
Сонгиноо цэвэрлээд хагас цагираг хэлбэртэй хэрчинэ.
Алхам 12
Сонгиноо зөөлөртөл нь шарна. Бага зэрэг элсэн чихэр хийж өгнө. Хутгангаа сонгиноо элсэн чихэртэйгээ холилдоод чихэр маягийн болгоно.
Алхам 13
Хэвээ хөнгөхөн тослоно. Гараа хуурай гурилаар үрнэ. Зуурмагаа гаргаад гараараа гурилтайгаа бокс тоглож байгаа мэт гүдэж өгнө. Бага зэрэг шидэж өгсөн ч болно.
Алхам 14
Ингэснээр хэвэндээ гурилаа тааруулахад амархан байна.
Алхам 15
Зуурмагаа хумуусаараа бүрхэж өгнө
Алхам 16
Дээгүүр нь чихэртэй сонгиноо тарааж өгнө.
Алхам 17
Шарж бэлдсэн хашаа тавина дээгүүр нь перецээ цацаж өгнө.
Алхам 18
Авокадогоо цэвэрлэнэ. Том том хэрчинэ. Бүхий л хэмжээгээр нь тарааж өгнө. Халаасан шарах шүүгээндээ хийгээд 20 минут 200 градуст шарна.
Алхам 19
Бэлэн болсон пиццагаа шарах шүүгээнээсээ гаргаад сайхан зооглоорой.