Цагаан үстэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга

4o56h5tfc9gsrjhfk048oe5job

Сүүлийн үед залуусын дунд цагаан, саарал үсний моод нэлээн дэлгэрсэн. Залууст энэ нь шинэлэг, загварлаг боловч нас ахиж  яваа хүмүүсийн хувьд цагаан үс ургаж эхлэх нь тийм ч таатай биш.

Тэгвэл юунаас болж цагаан үс ургаж эхэлдэг вэ?

Бидний үс, нүд, арьсны өнгийг тодорхойлдог меланин гэдэг бодис нас ахих тусам идэвхгүй болж тоо нь багассанаар үсний өнгө гандан саарал болж хувирдаг. Гэхдээ амьдралын хэв маяг, хоол хүнсээ зохицуулснаар цагаан үстэй цагаасаа эрт нүүр тулахгүй байх боломжтой шүү.

Цагаан үстэй тэмцэх гэж байгаа бол НЭГДҮГЭЭРТ :

  • стрессээ эрүүл аргаар тайлах
  • тамхи татдаг бол тамхинаас гарах
  • өдөр тутамдаа ус ууж хэвших
  • тогтмол цагт унтах гэх мэт амьдралын эрүүл хэв маягтай болох хэрэгтэй.

Стресс бол мэдээж бидний бие махбодь болон сэтгэл зүйн насыг хөгшрүүлдэг зүйл. Урт өдрийн дараа халуун баннанд хэвтэх эсвэл иог хийх зэргээр стрессээ тайлах нь ач тустай. “Би л стресстэй байна” гээд согтууруулах ундаа, мансууруулах зүйл эсвэл идээд хэвтээд байвал эцэс сүүлд та өөрөө, таны бие махбодь л хохирно.

Танд энэ линкээр нэвтэрч, стрессийг тайлах иогийн дасгалыг дагаад хийгээрэй. http://www.gereg.mn/news/3473/.

Ажил дээрх даргын дарамт, гэрт хийх оройн хоол зэрэг гадны хүчин зүйлээс болж бид стресстдэг бол бидний бие, үс зэргийг тамхины хор стресст оруулж байдаг байна. Мөн шарсан, халуун ногоотой, хэт хүчиллэг хоолноос татгалзаж, ус сайн уух хэрэгтэй.

Яагаад ус уух хэрэгтэйг эндээс уншаарай: http://gereg.mn/news/8218/

Цагаан, саарал үстэй тэмцэх гэж байгаа бол ХОЁРДУГААРТ хоол хүнсээрээ зэс, иод, B12 витамин, уургийг тогтмол авах шаардлагатай.

Зэс нь үхрийн элэг, хушга, нэрс, хулууны үр, бууцайнд ихээр агуулагддаг бол иод нь лууван, бууцайнд байна. B12 витаминыг бүхий л төрлийн өндөг, мах, бяслаг, загаснаас мөн гадил жимснээс авах боломжтой.

Цагаан, саарал үстэй тэмцэх гэж байгаа бол ГУРАВДУГААРТ наргил модны тосоор тогтмол массажилж байх хэрэгтэй. Хоол хүнсээрээ бүх л витаминуудыг идээд байвч тэр нь хуйханд, үсэнд хүрч чадахгүй байвал ямар нэмэр байхав. Наргил модны тос нь үсэнд чийгшил өгөхийн зэрэгцээ үсийг хүчтэй, бат бэх болгож байдаг.

Г.Гэрэл

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …