Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 17. Сумъяа гараг. Үнэг одтой, 1 цагаан мэнгэтэй, улаан морь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.