Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна

weather-middle5989131492013-07-11-09-58[www_urlag_mn]Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар явган шуурга шуурч, хүйтэн байна.


2016 оны нэгдүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй.  Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоод  секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, ихэнх нутгаар явган шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 29-34 хэм, Увс нуурын хотгор,  Хүрэн бэлчир, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 хэм,  Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар  17-22 хэм, говийн бүсийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …