“Фэйсбүүк”-ийн загалмайлсан эцэг Марк Цукерберг программист Ян Кумын ажилд орох өргөдлийг 2009 онд бу-цаасан байна. Тэр үед Цукерберг Украины цагаач энэ залуугийн зохион бүтээсэн мес сенжер аппликэйшнийг таван жилийн дараа 19 тэрбум ам.доллараар худалдан авах юм чинээ бодоогүй биз. Харин Ян Кум өөрийгөө Цукербергийн дараа орох “Фэйсбүүк”-ийн хувьцаа эзэмшигч болно гэдгээ таамагласан болов уу. 450 гаруй сая хэрэглэгч жилд ердөө л ганцхан ам.долларын төлбөртэй “WhatsApp” мессенжерийг санаачлагч, “Фэйсбүүк”-ийн ТУЗ-ийн гишүүн Ян Борисович Кум 1976 онд Киев хотод төржээ.
Тэрбээр ээж, эмээгийн хамт 16 насандаа халаасандаа нэг ч зоосгүй эрх чөлөөний орныг зорьсон байна. Украинд перестройка буюу өөрчлөн байгуулалт эхэлж, социализм уналтад орсон үед Яны хүүхэд нас таарчээ. Ян найзуудтайгаа нийлэн тухайн үеийн намын удирдагчдыг шоглосноос болж шийтгүүлдэг байснаа дурссан байдаг. Социализм нуран унаж, Киевд амьдрал улам бүр дордсон учраас ээжийн хамт АНУ-д 1992 онд цагаачилсан аж. Тэд Калифорнийн Маунтайн Вью хотод суурьшсан ба ээж нь хүүхэд асрагч хийх болсон байна.
Харин Ян сурахын зэрэгцээ дэлгүүрт шал угаагчаар ажилд оржээ. Түүнийг ЗХУ-аас цагаачилж ирсэн хэмээн сургуулийн сурагчид харилцахаас жийрхдэг байсан тул Ян чөлөөт цагаа номын санд өнгөрүүлэх болов. Тэрбээр компьютерын системийн тухай ном уншиж, мэдээллийн технологийг сонирхох болов.
Улмаар технологийн салбарын залуу тэрбумтан болох алхмаа хийж 19 настайдаа анхны кодоо бичжээ. Удалгүй залуу хакерчдын “W00w00” бүл гэмд гишүүнээр элссэн байна. Тэрбээр томоохон корпо ра циудын сүлжээнд нэвтрэх, бусад хакерын устгаж, сольсон нууц үгийг олох ажил хийдэг байжээ. “Форбс” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Silicon Graphics” компанийн серверд нэвтэрч байснаа дурссан ч олж авсан мэдээллээ хэрхэн ашигласнаа нууцалсан байна.
Ян “Yahoo” порталын сурталчилгаа байрлуулах загварыг 1997 онд амжилттай зохиож, компьютерын салбарт танигдах болов. “Yahoo” ком пани Янд ажилд орох урил га өгсөн ч залуу их сур гуульд элсэхээр шийдэж уг саналаас татгалзсан бай на. Тэрбээр Сан Хосе их сур гуульд математикийн чиглэ лээр суралцаж байсан ч төгсөлгүй хаяжээ. Ээж нь хорт хавдраар 2000 онд нас барж сэтгэлийн хямралд орсон Янд найз Брайн Эктон/ Мэдээллийн технологийн сал ба раас тодорсон АНУ-ын тэрбумтан/ нь“Yahoo” ком панид ажиллахыг дахин урьжээ. “Yahoo” компанийн Ерөнхий захирал Дэвид Файло Янтай арван жилийн гэрээ байгуулсан ч залуу хакер 2007 онд ажлаас халагдах өргөдлөө өгчээ.
Ян тухайн үед программ бичихээс залхаж, компьютерээс холдон амрах зорилгоор Өмнөд Америкийг зорьсон байна. Энэ тухайгаа “Би амьдралаа тэр чигээр нь өөрчлөхийг хүссэн. Тэгээд Өмнөд Америкийг зорьсон юм. Тэнд сайхан байсан. Өөртөө чөлөө өгснөөс хоёр жилийн дараа буюу 2009 онд “I phone” загварын ухаалаг утастай болж технологийн салбарыг дахин сонирхох боллоо. “Фэйсбүүк”-т ажилд орох өргөд-лөө өгсөн ч татгалзсан хариу авсан.
Гэртээ байх зуур Киевд тоглож өссөн найзуудаа ца-хим сүлжээнээс олж, дахин харилцаж эхэлсэн юм. Тэр үед гар утсанд зориулсан харилцааны шинэ аппликэйшн зохиох санаа төрсөн” гэжээ. Ян мөрөөдлийн аппликэйшноо найз Брайны хамт2009 онд зохиосон ба эхний саруудад “WhatsApp”-ыг найз нөхөд нь гар утсандаа татсан байна. Удалгүй ухаалаг гар утсанд зориулсан“WhatsApp” дэлхий даяар тархах болж, 2010 онд 60 сая хүн энэ аппликэйшнээр мессэж бичин гэрэл зураг дамжуулах болжээ. Ухаалаг гар утасны хэрэглэгчдийг байлдан дагуулсан“What-sApp” аппликэйшний зохиогчид хөрөнгө оруулагч нар олон төрлийн санал тавих болов. 2012 онд Яны цахим шууданд “Таныг үдшийн зоогт урьж байна” гэсэн урилга иржээ. Тэрхүү шууданг өдөр тутам ирдэг урилгыг нэг байна гэж бодоод Ян ойшоогоогүй бай-на. Маргааш нь уг цахим шуудан Янд дахин иржээ. Ян уг шууданг явуулсан хүний нэрийг уншаад мэл гайхжээ. Тэр хүн бол Марк Цукерберг байсан юм. Балмагдсан Ян Кум “Би удахгүй гадаад явна. Ирээд уулзъя” гэсэн байна. Гэтэл Марк “Таныг явахаас өмнө уулзаж болох уу” гэжээ. Энэ хариуг уншсан Ян “Нөхөр ч шаргуу үзэж байна даа” гэж бодоод уулзахыг зөвшөөрчээ. Уулзалтын үеэр Марк Яны зо хиосон аппликэйшнийг би-ширд гээ хэлж, хамтран ажил-лах санал тавьжээ.
Ян Мар кийн саналыг зөвшөөрч технологийн салбарт хамгийн их ашиг орлого олсон хоёр компанийн түншлэл эхэлсэн байна. Тэдний бизнесийн хам тын ажиллагаа 2014 онд Марк Цукерберг “WhatsApp” аппликэйшнийг худалдан авснаар өндөрлөсөн юм. “Форбс” сэтгүүл Ян Кумыг 7.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн өнгөрсөн онд тодорхойлсон байна.
эх сурвалж: unen.mn