Та яагаад хаягддаг вэ? /зурхай/

 

maxresdefaultХонь: Хонины ордныхон бие даасан, хэрнээ бодолд автдаг хүмүүс. Анхандаа тэд болзоот хүндээ аятайхан санагддаг ч тэдний энэ хандлага эцэстээ дургүй хүргэдэг.  Хониныхны энэ түргэн зан болзоот хүн нь буулт хийхээр хичээж байгаа үед асуудал болдог. Тиймээс тэд хаягддаг.

Үхэр: Үхрийнхэн илжиг шиг зөрүүд. Ямар ч хэрэггүй үед шүд зуусаар байдаг талтай. Өөрөөр хэлбэл таниас уучлалт гуйсны дараа ч уурласан хэвээр байдаг бөгөөд сэтгэл ханасан үедээ л уурлахаа больдог. Ийм хүний дэргэд хэн үлдэхийг хүсэх билээ. Тиймээс тэд хаягддаг.

Ихэр: Ихрүүд хэн нэгний харьяанд байх дургүй. Дотно харилцаа тогтоосон үедээ ч энэ зангаа тавихгүй. Бусадтай сээтэгнэж, өөр хүнд татагдаж, сонирхсоор л байх болно. Нээлттэй харилцааг илүүд үздэг. Дурлалт хүн нь зөвхөн нэг хүнтэй л хайр дурлалын харилцаанд байхыг хүсвэл ихрүүд харилцаагаа үргэлжлүүлдэггүй.

Мэлхий: Мэлхийн ордныхон бие даасан, өөртөө найддаг хүмүүс. Харин дотно харилцаа эхлүүлсэн үедээ сул талаа харуулдаг. Нөгөө хүндээ татагдаж, хайрлах тусамаа улам өмчирхөг болдог.  Хэт хянадаг учраас тэд хаягддаг.

Арслан: Арслангууд харилцаанд орсон үедээ үнэнч чанараараа бусад бүх ордыг ардаа орхино. Гэхдээ тэдний бардам ихэрхүү зан, эго нь аз жаргалтай харилцаа тогтооход хориг саад болдог. Жижигхэн маргаанд ч болов арслангууд ялж байж санаа амардаг. Үргэлж маргаж, өөрсдийнхөө зөв гэж зүтгэдэг учраас тэд  хаягддаг.

Охин:  Охины ордныхон задлан шинжлэхийн зэрэгцээ, үл итгэх гэсэн хамгийн аюултай зан чанарыг хослуулсан хүмүүс. Тэд өөрийнхөө мэдрэмжинд эргэлзээд зогсохгүй болзоот хүндээ үл итгэнэ. Багахан хэмжээний эргэлзээ төрөхөд л охиныхон энэ харилцаагаа бүтэшгүй гэж үздэг. Засч залруулах боломжийг үл тоодог учраас тэд хаягддаг.

Жинлүүр: Жинлүүрүүд идеалист үзэлтэй. Тийм ч болохоор өөрийнхөө амьдралын ханийг засч сайжруулаад төгс болгоод авчихна гэж боддог. Гэхдээ жинлүүрүүдийн болзоот хүмүүс хэн нэгнээр өөрийгөө “засуулах” дургүй учраас тэд хаягддаг.

Хилэнц: Хилэнцийнхэн үнэнч, дур хүсэл ихтэй хүмүүс учраас тэдэнтэй амьдралаа холбоход нэн тааламжтай. Гэхдээ өөрийнхөө эзэмшил, мэдэлд байлгах дуртай, хартай учраас тэдний болзоот хүмүүс хэн нэгний хараа хяналтанд байхыг хүсдэггүй учраас тэд хаягддаг.

Нум: Нумынхан хамгийн саваагүй, хэнэггүй хүмүүс. Тэд хөгжилдөж, цэнгэх дуртай. Тийм учраас болзоот хүнээсээ асар их зүйлийг хүсч хүлээдэг. Өндөр хүлээлттэй учраас тэд хаягддаг.

Матар: Матрынхан бусдад тийм ч амархан итгэдэггүй. Тэдний амьдралын нэг хэсэг болохыг хүсвэл өөрийгөө итгүүлэх ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Үүний тулд матруудын болзоот хүнээс асар их тэвчээр шаарддаг.  Матрууд хүнд итгэхдээ тааруу учраас хаягддаг.

Бумба: Бумбын ордныхон мэргэн цэцэн, ухаантай. Тэд шулуун зантай, юу бодож байгаагаа айж эмээлгүй дэлгэчихдэг хүмүүс. Энэ зан нь эхэндээ сэтгэл булаам байх ч, цаг хугацааны эрхээр уур хүрмээр, залхаах шинжтэй болдог. Иймээс л тэд хаягддаг.

Загас: Зурхайн ордууд дундаас хамгийн их сэтгэл хөдлөлтэй нь загасныхан. Загасны ордонд төрсөн хүнтэй анх болзож байгаа хүнд энэ зан нь маш төвөгтэй санагддаг. Учир нь өмнөх хайр дурлалаа мартаагүй хэрнээ дахиж шинэ харилцаа эхлүүлдэг зантай. Өмнөх дурлалт  хүнтэйгээ хийж чадаагүй бүхнээ шинэ хамтрагчтайгаа хийхийг хүсдэг. Ийм ядаргаатай зантай учраас тэд хаягддаг.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …