Бид нэг гэр бүл төсөл үргэлжилсээр

8f043be1714a1f59a8acb8eece960dc0Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо “MNBA CARE-БИД НЭГ ГЭР БҮЛ” төслийн дагуу сайн үйлсийн аяныг шат дараалалтайгаар зохион байгуулж байгаа билээ. Бид нэг гэр бүл төслийн ээлжит нэгэн ажил Сагсан бөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад тамирчин, хүндэт зүтгэлтний гэр бүлийнх нь хүнд байшин барьж өгөх төсөл амжилттай хэрэгжлээ. Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг анхлан хөгжиж, үндэс суурийг тавихаас авахуулан үнэтэй хувь нэмрийг оруулсан, сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Л. Аюурзаны гэргийн МУГТ Ц. Лхамжавт байшин барьж өгөх төслийг эхлүүлээд байсан юм.

bc24280149c35ddf818bc8c084a208ea

Төслийн хүрээнд МҮСБХ-ноос Багануур дүүрэгт Нэрт сагсан бөмбөгч, зүтгэлтэн Л. Аюурзаны нэрэмжит тэмцээнийг 2 удаа зохион байгуулж шагналт байранд орсон багууд мөнгөн шагналаа хандивласан . Мөн Монголын Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З. Галя, МҮСБХ-ны мөнгөн хандиваар зэргээс нийт 13,5 сая төгрөгийг хуримтлуулан 8*6м хэмжээ бүхий байшинг барьж МУГТ Ц.Лхамжавт түлхүүрийг нь гардуулан өгсөн юм. Ахмад үеийн үнэлж баршгүй гавьяаг хүндэтгэн, хэрэгтэй цагт нь халуун дулаан орон сууц барьж өгөх сайн үйлсийн аяныг зохион байгуулсан Монгол Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамт олон болон ЕНБД С. Тулга, Монголын Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбоо, Удирдах зөвлөлийн гишүүн З. Галя, Багануур дүүргийн БТСХ-ны дасгалжуулагч Б.Үүрдсайхан, Э. Халиун, Т.Сугар тэргүүтэй үе, үеийн шавь нар, энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэн сагсан бөмбөгчид, дэмжин ажилласан хүн бүрт гүн талархал илэрхийлье

0f207e9fabf58b931fdc31fbeccd0295

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …