Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Унгар улсын аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг гуравдагч улсуудадэкспортлох үйлажиллагааявуулдаг “Сабадич Козми Иш Мэйэпито Корпораци”-н Ерөнхий захирал Тамас Гюла Ковакс,”Профешнл Прожет ХХК”-ийн ерөнхий зөвлөх Линг Анталне нар “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэлээ.
Ингэснээр авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтад Унгарын талаас нийт 70 сая долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болж байгаа юм.
Тодруулбал, авто худалдааны цогцолборын олон улсын авто худалдааны үзэсгэлэнгийн төвийн барилга, дулааны станц, эрчим хүчний инженерийн иж бүрэн байгууламж, усан хангамж, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын байгууламж, цогцолборын доторх авто зам, хамгаалалтын хашаа, ногоон байгууламж, нуур, явган хүний замын тохижилт зэрэг томоохон дэд бүтцийн ажлуудыг хийнэ. Санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгө оруулалтын нарийвчилсан гэрээнүүдийг байгуулж, тус тусын ажлын хэсэг байгуулан бүтээн байгуулалтын ажлыг энэ хавраас эхлүүлэхээр тохиролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.