Цусны шинэчлэлээр нь хvvхдийн хvйсийг тодорхойлдог

Хvн хvний хvсэл сонирхол өөр. Охидууд олонтой нэг хэсэг нь удам залгах хvv хvсч байхад нөгөө хэсэг нь охинтой болохыг мөрөөдөж явдаг. Дөнгөж бvрэлдэж буй хэвлий дэх хvvхдээ охин уу, хvv юу гэдэг нь эцэг, эхчvvдийн тухайд хамгийн их сонирхол татсан асуудал байдаг. Тиймээс хvvхдийнхээ хvйсийг хэрхэн мэдэж болохыг уншигчиддаа хvргэж байна. Гэхдээ энэ нь 100 хувь баталгаатай биш ч туршаад vзэж яагаад болохгvй гэж?

Эр хромсомтой бэлгийн эс хатуужил муутай 

Зарим эцэг, эхчvvд хvvхдийнхээ хvйсэнд сэтгэл дундуур байх нь бий. Энэ тохиолдолд голдуу эхнэрээ буруутгах нь элбэг байдаг. Хvvхдийн хvйсийг бvрэлдэхэд vнэхээр эмэгтэй нь буруутай юу гэдэг дээр удам зvйчид буруугvй гэсэн хариу өгч байна. Хэрвээ нөхөр тань хvvхдийнхээ хvйсэнд сэтгэл дундуур байвал өөрийгөө л буруутгахаас өөр аргагvй нь. Учир нь хvvхдийн хvйс эцгийн эр бэлгийн эсээс шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл ээж vvнд яаж ч нөлөөлөх гээд чадахгvй. Яагаад гэдгийг ч удам зvйчид нарийн тайлбарласан байна. Бэлгийн хромосом эр, эм гэсэн хоёр янз байдаг. Эмэгтэй хvнд 46 эм хромосом, эрэгтэй хvнд 46 эр, эм хромосом бий.

Хэрвээ хоёр талын эм хромосом нэгдвэл эмэгтэй хvvхэд, эр, эм хромосом нэгдвэл эрэгтэй хvvхэд төрнө. Удамшил зvйн талаас хvvхдийн хvйс эцгээс шууд хамаарч байгаа юм. Хромосомын тал нь эхийн өндгөн эс, тал нь эцгийн эр бэлгийн эсээс бvтдэг бөгөөд хромосом бvрт 2000 гаруй удамшлын мэдээлэл хадгалагдсан ген байдаг.

Ген бvр эцэг, эхийн зан ааш, нvд, vс болон арьсны өнгө зэрэг бvхий л мэдээллийг багтаасан байна. Хvvтэй болохыг хvсвэл эмэгтэйн өндгөн эс хэзээ бvрэлдэж, гадагшлахыг нарийн мэдэх хэрэгтэй. Хэрвээ энэ талаар ямар нэгэн мэдээлэлгvй бол мэргэжлийн эмчид хандахад болно.

Эр хромосомыг агуулсан эр бэлгийн эс их хөнгөн, тvргэн, шаламгай хөдөлгөөнтэй. Умайн гуурст дөнгөж ирж байгаа өндгөн эс рvv эр бэлгийн эр, эм хромосомт эсvvд уралдаж очно. Ингэхдээ эр хромосомтой эсvvд тvрvvнд нь очдог бөгөөд хамгийн сэргэлэн, хөөрхнийг нь өндгөн эс сонгодог аж. Тиймээс өндгөн эс гадагшлахаас 2-24 цагийн өмнө vvлэн борооны ажил хийвэл хvv төрөх магадлал өндөртэй. Гэхдээ эр хромосомтой эсvvд амьдрах чадварын хувьд эм хромосомтой эсvvдээс муу гэнэ.

Хэрвээ эр хромосомт эсvvдийг очиход өндгөн эс гадагшлаагvй бол эр хромосомт эсvvд vр тогтоох чадваргvй болдог. Энэ тохиолдолд эм хромосомт эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж vр тогтоох боломжтой болно. Эр хромосомт эсvvд 24 цаг амьдрах чадвартай байдаг бол эм хромосомт эсvvд 48 цаг хvртэл амьдардаг. Тэгэхлээр хvvхдийн хvйс эрэгтэйчvvдээс шууд хамааралтай байна.

Сексийг удаан тэвчвэл охинтой болох магадлалтай 

Охинтой болохыг хvсч байгаа бол сексийг эрс цөөрvvл, харин хvv төрvvлэхийг хvсвэл сексийг олон хийх хэрэгтэй гэсэн зөвлөгөө ч байдаг. Эрэгтэй хvн секс хийхгvй удвал бие махбодид нь эр хромосомтой эр бэлгийн эсийг vхvvлдэг эсрэг биет vvсдэг гэнэ. Тиймээс сексийг хийлгvй удаан тэвчвэл охинтой болох магадлал өндөртэй. Судлаачид энэ талаар судалж vзэхэд 100 тохиолдлын 65-70-д нь биелжээ. Охин хvссэн хосуудад энэ нь амаргvй бөгөөд нэг сар гаруйн хугацаанд бие биеэсээ хол байх хэрэгтэй болно.

Цусны шинэчлэлээр нь хvvхдийн хvйсийг тодорхойлдог 

Хvvхэд олох vед эцэг эх хэдэн настай байснаас төрөх хvvхдийн хvйс хамаарч болно. Хvний цусны найрлага дөрвөн жилд нэг удаа бvрэн шинэчлэгддэг. Эцэг эхийн хэнийх нь цус залуу байна тvvний хvйсийг хvvхдийн хvйс дагадаг гэх нь бий. Гэхдээ vvнийг туршаад vзэхэд яагаад болохгvй гэж. Vvнийг тодорхойлохын тулд хvvхэд олсон vеийн эцэг, эхийн насыг дөрөвт хуваана. Ингэхэд сондгойрч vлдсэн тоо цусны насыг зааж байгаа юм. Өөрөөр хэлбэл хэнийнх нь vлдэгдэл бага байна тэр нь залуу цустай гэсэн vг.

Мэдрэмжээрээ ямар хvvхэд тээж байгаагаа мэдэж болно 

Эмэгтэйчvvд өөрийн мэдрэмжээрээ хvvхдийнхээ хvйсийг мэдэж болдог байх юм. Нэн ялангуяа туршлагатай ээж нар нарийн мэдрэмжтэй болчихдог. Тухайлбал аль хөхөнд эхэлж сvv орсноор нь ямар хvvхэд тээж байгаагаа мэдэж болно.

Баруун хөхөнд сvv эхэлж орсон бол эрэгтэй хvvхэд төрөх магадлал өндөр. Харин зvvн хөхөнд сvv эхэлж орвол эмэгтэй хvvхэд төрнө. Мөн эрэгтэй хvvхэд зvvдлэх, эрэгтэй хvний тухай яриад баймаар санагдах, баруун нvд томрох, баруун гуя чинэрвэл эрэгтэй хvvхэд олдсоны тэмдэг. Амттай зvйл идмээр санагдах, зvvн гар чинэрэх, сэтгэл уйтгарлах, хөхийг тойрсон тод зураас харласан бол охинтой болсны шинж.

Мөн гэдэсний хэлбэрээр нь хvvхдийн хvйсийг мэдэж болно. Эрэгтэй хvvхэд тээж байгаа бол ээжийнх нь гэдэсний хэлбэр эв хавгvй, палбигар байдаг бол охин хvvхэд тээж байгаа эмэгтэйн гэдэс хэлбэр сайтай, цомцгор байна.

Сансрын байрлал ч хvvхэд олоход нөлөөлнө 

Эцэг, эхийн төрөх vеийн сансрын байрлалд хvvхэд олдох магадлалтайг Францын эрдэмтэн, статистикч Гокелен дэвшvvлжээ. 30 мянга гаруй төрөлтийг шинжлээд эл дvгнэлтдээ тэрбээр хvрсэн байна. Өөрөөр хэлбэл нар, сар, гаригийн байрлал эцэг, эхийн төрөх vед байсан байрлалд ойртох тусам хvvхэд олох магадлал өндөр байдаг. Тиймээс хvvхэдтэй болохыг хvсч байгаа эцэг, эхчvvд vvнийг туршаад vзэж болох нь. Нөгөө талаар төлөвлөгдөөгvй жирэмслэлтийг энэ vед бууруулж болох аж.

Мөн хvvхдийн хvйс хvvхэд олдсон сар, хvvхэдтэй болох vед эх хэдэн настай байснаас хамаардаг гэж хятадууд vздэг. Тухайлбал 25 настай эмэгтэй намар, өвлийн саруудад эрэгтэй, хаврын саруудад эмэгтэй хvvхэд олох магадлалтай бол 24 настай эмэгтэйчvvдийн хувьд энэ нь эсрэгээрээ байдаг байна.

www.emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …