Баримт хэвлэх программыг, принтертэй нь үнэгүй аваарай

2 (1)Оны эхнээс НӨАТ-ын шинэ хууль хэрэгжсэнээр бүх л дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээний цэгүүдэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын сугалааны кодтой баримт хэвлэх шаардлагатай болсон. Үйлчлүүлэгчдийн зүгээс ч оны эцэст 2% буцаалт авах тул худалдан авалт тутамдаа баримт шаардаж эхэлсэн. Гэвч бүх дэлгүүр, хоршоо, үзвэр үйлчилгээний газрын аж ахуй эрхлэгчдэд дээрх НӨАТ-ын дугаар бүхий баримт хэвлэх программ хангамж, принтерийг авахад хүндрэл учирч, санхүүгийн гацаатай тулгарч байна.

Нөгөөтэйгүүр, дээрх программ хангамжийн зах зээлийн ханш нь дунджаар 365000 төгрөг, принтер нь 90,000-360,000 төгрөгийн үнэтэй байдаг.

Харин энэ асуудлыг дэлхийн жишгээр ҮНЭГҮЙ шийдэх боломжийг TARGETAD Монголд олгож байгаа таатай мэдээг эрхэм танд хүргэе. Өөрөөр хэлбэл , дэлхийн өндөр хөгжилтэй оронд хэрэглэгчиддээ гар утас үнэгүй өгч яриа болон дата хэрэглээнээс ашгаа олдог бизнесийн загвараар принтерийн цаасаа зах зээлийн үнээр худалдан авахад л программ хангамж + принтерээ үнэгүй тавиулж, шууд сугалаатай НӨАТ-ын баримт үйлчлүүлэгчиддээ өгөх боломжийг аж ахуй эрхлэгч бизнесмэн танд олгож байна. Дээрх мэдээллийн илүү дэлгэрэнгүйг www.targetad.mn сайтаас аваарай.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …