Томуугаас сэргийлье

download (2)
Томуу, томуу төст өвчин нь вирусээр  үүсдэг амьсгалын цочмог  халдварт өвчин юм. Амьсгалын  замын  цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас  нус  гоожих, үе мөч, булчингаар  өвдөх  буюу   ерөнхий  хордлогын шинжээр  илэрдэг.
Томуу, томуу төст өвчнөөс  хэрхэн  сэргийлэх вэ?
  • Өвчлөлөөс  сэргийлэх  хамгийн  сайн  хамгаалалт  нь биеийн эсэргүүцэл  сайн байх  явдал  тул витаминлаг чанарлаг  хоол идэх, биеийн тамирын  дасгал, хөдөлгөөнийг  эрхэмлэн,  ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
  •  Улирлын  байдалд  тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  • Хамрын  салстыг сонгино, сармисын тосон  ханд, оксолины тос  түрхэх
  • Гичтэй  бүлээн усанд  хөлөө  5-10 минут  дүрж, хөлний уланд  тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг  жимс  болон шүүс, витамин С-г  хэрэглэх
  •   Өдөрт 2-3 хумс  сармисыг  хоол ундандаа  хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс  сэргийлэх  цэгчилсэн  иллэг  хийх
  •  Содын уусмал, царван, морин шарилжны хандаар хоолой зайлах
  •  Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа  цэвэр агаар  оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг  2-оос доошгүй  удаа хийх   зэрэг   энгийн  аргуудыг  хэрэглэхээс гадна, Томуу, томуу төст өвчнөөс  сэргийлэх  эмийн бэлдмэлүүдийг  худалдан авч  зааврын  дагуу хэрэглэвэл  үр дүнтэй  байдаг.
 Томуу, томуу төст өвчний  шинж  тэмдэг илэрвэл яах вэ?
  • Эмчид  яаралтай  хандаж, эмчийн зөвлөгөөг  баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж  халуун аарц, сармистай  хар шөл, чацарганы  шүүс,  халуун гичтэй хоол, цагаан танг  буцалган уух, амаар  уух   шингэнийг ихээр  хэрэглэх
  • Амны   хаалт зүүх
  •   Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон  шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
  •  Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар аль болох очихоос татгалзах, сэлгүүцэхгүй  байх
  •  Томуу, томуу төст өвчний  үед   эмийг эмч  болон  эм зүйчийн  өгсөн  зааврын  дагуу  хэрэглэх, дур мэдэн  антибиотик   хэрэглэхээс зайлсхийх
  • Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно
  • Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …