Хониныхон тун санаандгүй газар сэтгэл татам хүнтэй уулзана

Honi_500x500

Хонь – (3/21-4/19)
Өнөөдөр гадаадад аялах боломж олдож магадгүй. Гадаадад амьдардаг эртний найз, хамаатан садан дээрээ зочлох байх. Тэдний сонирхолтой яриаг сонсч, их юм мэдэж авах төдийгүй найз нартай нь уулзаж нөхөрлөнө. Хосоо хайж байгаа ганц бие Хониныхон тун санаандгүй газар сэтгэл татам хүнтэй уулзана. Дэлгүүр хэсч, өөртөө өдөр тутмын загвараас өөр шинэ хувцас худалдаж аваарай.

Үхэр – (4/20-5/20)
Эрүүл мэнддээ анхаарахгүй бол ядрах магадлалтай. Тиймээс цагийг ганцаараа өнгөрөөхөөс зайлсхий. Амьдралаа тайван тогтуун байлгах нь танд тааламжтай санагдана. Нам гүм, чимээ шуугиан багатай газар сонго. Таагүй харилцаатай хүнтэйгээ эвлэр. Бизнесийн ажил тань амжилттай сайн байх нь. Эрүүл агаарт зугаалж, эрч хүчээ сэлбэ. Хайртай дотны хүмүүстэйгээ хамт байгаарай. Эрүүл мэнддээ анхаарч эрт оношлогоо хийлгэхэд тохиромжтой үе .

Ихэр – (5/21-6/21)
Хосууд зарим нэг асуудлаа шийдвэрлэж, цагийг зугаатай өнгөрүүлнэ. Ярианы ур чадвар сайтай зарим ихрийхэн арга хэмжээнд уригдаж үг хэлэх нь. Аялалын үеэр олон хүнтэй танилцаж үзэл бодол тань өөрчлөгдөн тэлэх болно. Заримдаа ижил дасал болсон орчноосоо хол байх нь өөртөө байгаа зүйлээ үнэлж сурахад тусална. Зарим нэг нь гадаад руу аялалаар явна.

Мэлхий – (6/22-7/22)
Ажил алба болон бизнесийн хүрээнд боломж завшаан олдох чухал өдөр байх болно. Ажилд орох ярилцлага, ажлын гүйцэтгэлийн шалгалт, мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэрэг нь мэлхийн ордныхонд илүү үр дүнтэй гарна. Өөртөө итгэлтэй, найдвартай төрх байдлаа илчлэн харуул. Гэхдээ өөрөө өөрийнхөөрөө байж, биеэ авч яваа  байдал чинь хүндэтгэл төрүүлэхүйц байх ёстойг анхаар. Хэрэв одоогийн ажил чинь санаанд хүрэхгүй байгаа бол илүү санаанд хүрэх ажил хай. Мэлхийн ордныхныг зөв сэтгэлгээний эрч хүч ивээж байгаа тул томоор сэтгэ.

Арслан – (7/23-8/22)
Хүсэл мөрөөдлийнхөө хойноос тууштай явахыг од эрхэс анхааруулж байна. Олон нийтийн өмнө гарах шаардлагатай мэргэжил сонгосон бол тэд таныг хүлээж байгаа гэдэгт итгэ. Бусад хүмүүс таны оронд олны анхаарлын төвд байхыг хүсэвч сансанаар нь болохгүй байна. Улс төрийн намд элсэх тухай таны бодол зөв байж ч магад. Та үүнийг биеэр мэдэрч байж л өөрт тохирох эсэхээ шийднэ. Томоохон хэмжээний баяр ёслолын ажиллагаанд цаг их зарцуулах бололтой.

Охин – (8/23-9/22)
Удирдлагынхаа итгэлийг хөсөрдүүлэхээс сэргийл. Хэрвээ ямар нэг жижиг асуудал таныг зовоогоод байвал энэ талаараа ганцаараа бодохын оронд хүмүүстэй ярилц. Өнөөдөр охины ордныхны амьдралд нэлээд олон өөрчлөлт гарах бөгөөд тайван бус байдал тэдний өдөр тутмын амьдрал, хэв маягт нөлөөлөх болно. Ойрын өдрүүдэд хурал чуулган олон нийтийн уулзалт гээд маш завгүй байх бололтой. Ямар нэг үнэтэй ном худалдан авч, сургалт дамжаанд суух гэж байгаа бол энэ талаар сайтар бод. Эс тэгвээс таны сонирхол маш хурдан буурах болно

Жинлүүр – (9/23-10/22)
Мэдэж байгаагаа хийж, харин зөвшөөрөх боломжгүйг нь цуцлана. Хүн бүртэй юм бүхнийг хийх гэж оролдох нь таныг стрессээс гаргана. Та болон таны хамтрагчийн хооронд хувийн асуудал үүснэ. Ойлгомжгүй байдлаас гарах нөхцөл боломж бүрдэнэ. Таны дотны найз болон хамтрагч тань бухимдуу байвал тэрнийг зүгээр л тайван орхисон нь дээр. Санамсаргүй байдлаар найзынхаа гэрт очих нь түүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

Хилэнц – (10/23-11/21)
Гарагуудын энерги энэ өдрийг гэрэлтүүлж байна. Хөнгөн хуумгай аашилж, түргэн зан гаргах гэсний хэрэггүй. Таны толгойд олон янзын төлөвлөгөө, санаа эргэлдэх бололтой. Хамтрагч болон эцэг эхтэйгээ харилцахдаа эелдэг, уян зөөлөн бай. Таны сонголт хурдан өөрчлөгдөж мэдэх учир шийдвэр гаргахаа хойшлуул. Чухал зүйл бичих, эсвэл бусдад хандах үед Хилэнцүүдийн үг цаанаасаа урсах болно.

Нум – (11/22-12/21)
Ямар ч ажил үйл бүтэмжгүй байх өдөр. Өнөөдөр нумуудын амьдарлын эрч хүм тийм ч өндөр биш байна. Тиймээс та өөрийн авьяас чадварыг бүрэн дүүрэн илтгэн харуулах, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх чадвартай гэдгээ бусдад харуулах хэрэгтэй.

Матар – (12/22-1/19)
Энэ өдөр нэгэн хэвийн биш байхыг онцолж байна. Энэ долоо хоногт шинэлэг зүйлсийг санаачлахад анхаарлаа хандуул. Таны бодлууд онцлог содон байх ч хийж чадахаасаа илүүг амлах хэрэггүй. Өөрөөсөө ухаалаг эсвэл аль ч чиглэлээр өргөн мэдлэгтэй хүнтэй ярилцах нь таны оюун ухаан, мэдлэгийг тэлж өгнө. Өнөө оройны уулзалтанд биеэ барьж, хүлээцтэй бай.

Бумба – (1/20-2/18)
Олон нийтийн болон төлөвлөсөн ажлаа зэрэг амжуулах гэж гүйвэл амжилтад хүрнэ. Буд гараг Хумхын орд руу нүүж иснээр ирэх хэдэн долоо хоногт харилцааны ур чадвар сайжирч, шинэ санаа төслөө ашигтай зарах төлөвтэй. Харин чи гэр бүлийн хариуцлагаасаа мултрахыг хүсвэл асуудал хүндрэх болно. Санал зөрөлдсөнөөс болж маргаан дэгдэж болзошгүй. Харилцаагаа буцаан сайжруулахын тулд өөрийн үзэл бодлыг хойш тавих хэрэг гарна.

Загас – (2/19-3/20)
Өнөөдөр дэлхийн бөмбөрцөг маш олон од гарагийн хүчийг удирдах болно. Тиймээс ямар ч л байсан хүйтэн хөндий, хэнэггүй байдал гаргахаасаа илүү нөхөрсөг, сайн байж чадвал хүссэн болгоноо авч чадна гэдгийг санаарай. Тайван бус байх хэдий ч хурц оюун санаа тань таны сонирхолтой төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх арга зам олоход туслах болно. Үйл хөдлөл хийхээсээ өмнө сайн бодох нь чухал. Ялангуяа мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой асуудалд анхааралтай байхыг зөвлөж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …