Сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлнэ

cf5b2b7c8b569ef992d83b092b6c713cНийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсэг”-ээс сар шинийн баярын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдэд нийтийн тээврийн хэрэгслийг хүртээмжтэй болгох зорилгоор хэд хэдэн зохицуулалт хийхээр төлөвлөлөө.

Тодруулбал, билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэх бол хотын захын гэр хорооллын чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулахаар боллоо. Түүнчлэн хот дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл ажиллах юм.

Мөн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүд буюу 2016 оны 1 сарын 30, 31, 2 сарын 6, 7-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлчийн оронг тэгш сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулах бөгөөд энэ үеэр тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээнд гарна гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Ажлын хэсгээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …