“Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэгийн шинэ төрхийг онцлон хүргэж байна. Хувьсал продакш удахгүй хувьсал хийх гэж байгаа гэнэ. Байнга шинийг эрэлхийлж явдаг адтай жүжигчид маань мэргэжлийнхээ онцлогийг гайхалтай харуулжээ. Сүүлийн уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” киноны гол дүрийн баатар А.Ганчимэг адуучин залуу болжээ.
Эрэгтэй дүрийг бүтээж шинэ кинондоо тогложээ. Энэ талаараа тэрбээр “Энэ бол миний мэргэжил… Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өмнөх дүрүүдийнхээ гадаад төрх хийгээд дотоод сэтгэл зүй, авир араншинг дахин давтахгүйг хичээж явна,.. Урт гэзгээ хайчлуулах тийм амар байгаагүй ч шинэхэн уран бүтээлийнхээ төлөө эргэлт буцалтгүйгээр шийдсэн юм.. Тун удахгүй Хувьсал продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” нээлтээ хийх гэж байгаад маш их баярлаж бас догдолж сууна,.. Хэр өөрчлөгдсөн байна даа” гэж өөрийнхөө халзан төрхтэй эрэгтэй хүүхдийн дүрд хувирсан зургуудаа олонд дэлгээд байгаа билээ.