Гэртээ ганцаараа байсан өндөр настанг дээрэмджээ

цагдаа

Ойрын өдрүүдэд хулгай, дээрмийн хэрэг өсөх хандлагатай байгааг Цагдаагийн газраас мэдээлж байна. Он гарсаар энэ төрлийн хэрэг ихэссэн тухай албаныхан хэллээ. Тухайлбал, СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өнөөдрийн байдлаар нийт 130 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний тал хувь нь хулгайн хэрэг байна. Өнгөрөгч сард гарсан нийт гэмт хэргийн 60 шахам хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг байжээ.  Энэ сарын 25-ны өдрийн 17-18 цагийн хооронд СХД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн, өндөр настан Э-г гэрт нь дээрэмдсэн байна. Хэргийг 44 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч үйлджээ. Хэрэгтэн одоогоор тус хэргийг найзтайгаа хамт үйлдсэн, мөн хохирогчийг танидаг байсан гэж мэдүүлээд байгаа аж.

Бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, гадуур явуулахгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна. Мөн удахгүй болох Сар шинийн баяртай холбоотойгоор ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг санууллаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр “Монголын Мэдээ” сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Б.Саран

Ugluu-logo2015-8-4

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …