Бид байнга л кофе, цай, кола ууж шүдээ шарлуулдаг улсууд, шүдний эмнэлэг дээр очоод цайруулах гэтэл 200 мянга эсвэл түүнээс дээш үнэтэй байдаг бас шүд эмзэг болж өвддөг. Тийм учраас өнөөдрийн постоороо шүдээ гэр аргаар цайруулах талаар бичье.
1. Нүүрс.
Active charcoal буюу бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нүүрс нь аман дахь токсиныг гадагшлуулж мөн шүдний өнгөрийг цэвэрлэн шүдийг цайруулдаг. Тиймээс та бүхэн Эмийн сангаас авдаг нүүрсээрээ шүдээ угаагаад үзээрэй! Бага зэрэг нунтаглаад, шүдний сойз дээрээ тавиаад угаана. Амандаа 10 минут байлгаарай.
2. Хүнсний сод
1/2 цайны халбага хүнсний содыг 1/2 хоолны халбага бүлээн устай холиоод шүдээ угаанаа. Ингэж угаасны дараа энгийн оо-гоо хэрэглэнэ. 1 өдөр алагсаж хэрэглэнэ.
3. Банана
Банан идсэн бол хальсийн бүү хаяарай! Доторхи хальсаар нь шүдээ үрээд үзээрэй! Их хурдан өнгө орох болно.
4. Гүзээлзгэнэ
Нухсан гүзээлзгэнийг 1/2 цайны халбага хүнсний содтой хольж шүдэн дээрээ 5 минут тавичаад угаана.
5. Алимны уксус
Алимны уксусанд шүдний сойзоо дүрээд шүдээ 2 минут угаасны дараа энгийн шүдний оо-гоороо угаана.