Банкинд урт болон богино хугацааны зээлийн дарамтанд орсон иргэд нилээдгүй их бий. Эдийн засаг хүндэрч, ажилгүйдэл газар авч, бизнес эрхлэгчид дампуурч зээлийн эргэн төлөлт өдрөөс өдөрт муудаж байгаа энэ үед банк санхүүгийн үйлчилгээний дээд удирдлага болох санхүүгийн зохицуулах хороо ямар нэгэн зүйл хийхгүй байгаад иргэд гомдолтой байна. Иргэд барьцаанд тавьсан эд хөрөнгөө хураалгах дээрээ тулж үүнээс үүдэлтэй стресст орж байна. Хүн амын дунд сэтгэц мэдрэлийн гаралтай, дарамтлалын шинжтэй өөрчлөлтүүд эхссэн гол шалтгаан нь банкны зээлээ төлж чадаагүйгээс үүдэлтэй байгаа юм. Үүнийг эдийн засаг сэргэж санхүүгийн үйл ажиллагаа хэвийн байдалд ортол санхүүгийн зохицуулах хороо ямар нэгэн гарцыг хайн олж иргэддээ туслахыг хүсч байгаа иргэд олон нийтийн сүлжээгээр ихсэж байна. Санхүүгийн зохицуулах хороо гэх байгууллага нь банк санхүүтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын удирдлагаар хангах, тусгай эрх зөвшөөрөл өгөхөөс илүү ихийг хийдэг байхыг иргэд хүссэн байна. Иргэн болон санхүүгийн байгууллагын хооронд үүссэн санхүүгийн харилцааг зохицуулж өгөхийг иргэд шаардаж байна. Ялангуяа орон сууцны болон бичил бизнесийг дэмжих зээлийг улс орны эдийн засаг сэргэтэл түр хугацаанд ямар нэгэн байдлаар хойшлуулах, /хүүгээ төлөөд үндсэн зээлээ сунгах, түр хугацаанд гэрээ хийн зээлийг чөлөөлөх/ арга хэмжээг судлан үзэж иргэдэд яаралтай гарц гаргаж өгөхийг хүсч байна.
Б.Саран