АНУ болон Хойд Солонгосын хэсэг эрдэмтэд хүмүүний уураг тархины үйл ажиллагаанд секс хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа явуулжээ. Өнөөдөр хэвлэгдсэн өөрсдийн илтгэлд тэд удаан хугацааны ой санамж хадгалагдан үлддэг хэсэг дэх мэдрэлийн эсүүдийн тоог секс нэмэгдүүлдэг гэж өгүүлэв.
Хэдийгээр туршилтууд оготно дээр явагдсан ч мэргэжилтнүүд мэрэгч амьтдын уураг тархины мэдрэлийн эд эсүүдийн идэвхжил хүнийхтэй төстэй гэдгийг онцолж байгаа юм. Туршилтын явцад тэд оготнуудад өдөрт 30 минутын туршид секс хийхийг “зөвшөөрч” байжээ.
Дараа нь олж авсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийгээд бэлгийн тогтвортой амьдрал уураг тархины мэдрэлийн эсүүдийн тоог нэмэгдүүлж идэвхжилд оруулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Бэлгийн тогтвортой амьдрал үгүй болсноор уураг тархины идэвхжил буурдаг аж.
эх сурвалж: etop.mn