П.Орхон олимпийн 3, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичог ялж шуугиан тарив

orhon

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 58кг-д зодоглосон П.Орхон Каориг Ичог өвдөг сөхрүүлж алтан медаль хүртлээ.

Олимпийн гурван алт, дэлхийн 10 удаагийн аварга домогт Каори Ичогийн дараалсан их ялалтын цувралыг П.Орхон  зогсоож шуугиан дэгдээлээ.

Каори Ичо аваргыг 158 дараалсан ялалтыг Монгол охин зогсоолоо хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна.

2002 оноос хойш дэлхийн дэвжээнд босоо байсан алдарт Каори Ичо өнөөдрийг хүртэл ялагдал амсах нь бүү хэл өрсөлдөгчдөө барагтай оноо алдаж үзээгүй шилдэг бөх.

Харин өнөөдөр Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин П.Орхон 10:0 оноогоор илт давуу ялж гайхалтай амжилтын түүхээ эхлүүллээ.

П.Орхоны хувьд энэ жилийн УАШТ-д жиндээ С.Цэрэнчимэд гавьяатаас эхлэн бусад шилдгүүдийг ялж түрүүлсэн бол “Алтан Гранпри”-д ийнхүү дэлхийг гайхшруулан аваргалж Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүллээ.

П.Орхоны багш “Алдар” спорт хорооны багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаатар болон эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нарт баяр хүргэе.

Каори Ичо эхний тойрогтоо С.Цэрэнчимэдийг, хагас шигшээд энэ жилийн УАШТ-ий мөнгөн медальт Э.Гантуяаг оноогоор цэвэр ялсан билээ.

Эмэгтэйчүүдийн 58кг-д С.Цэрэнчимэд, Б.Шоовдор нар хүрэл медаль хүртлээ.

shagnal

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …