Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ

744df4ca8515f7fc1104a07dfdd03e0aНийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, гадна тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/69 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, гадна тохижилтын ажлын жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт даалгав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН
ГАДНА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ УГСРАЛТ,
ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
  /сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2016 онд санхүүжих
1 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /ЧД,  12 дугаар хороо/ 2016 971,8 149,1
2 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /ЧД, 16 дугаар хороо/ 2016 674,3 674,3
3 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил  /ЧД, 17 дугаар хороо/ 2016 1110,9 1110,9
4 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /БЗД, 23 дугаар хороо/ 2016 626,0 626,0
5 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /БЗД, 27 дугаар хороо/ 2016 985,1 985,1
6 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /СХД, 24 дүгээр хороо/ 2016 608,4 460,6
7 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохижилтын ажил /СХД, 25 дугаар хороо/ 2016 966,9 966,9
ДҮН 5 943,4 4 972,9

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …