Өнөөдөр болох үйл явдал

өнөөдөр

10.20 цагт: Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 123 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлага болон жанжны нэрэмжит хоёрдугаар сургуулийн хамт олон түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө. Үйл ажиллагаа Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль дээр болно. Утас: 99767480

10.50 цагт: Орчин үеийн, хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 250 сая гаруй төгрөгийн үнэ бүхий туршилтын лабораторийн нээлтийн ажиллагаа ШУТИС-ийн II-р байранд болно. Арга хэмжээнд ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга, ШУТИС-ийн ректор, ЭХС-ийн захирал болон бусад удирдах албан тушаалтан болон багш, профессорууд оролцоно. Утас: 9595 2429

11.00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны талаар Монгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн хурал болно. Хурлаар дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн эрх ашиг зөрчигдсөн гэх асуудлын талаар мэдээлэл өгнө. Утас: 99979799

11.00 цагт: Жанжин Д.Сүхбаатарын мэндлэсний 123 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

11.20 цагт: Монгол хэлний цахим тайлбар толины гар утасны хувилбарын танилцуулга Төрийн ордонд дах Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.

11.40 цагт: Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг үйцэтгэх Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын талбайд болно. Утас: 99286333, 88028789

12.00 цагт: 2016 оны төсөвт баталсан авто замын салбарын санхүүжилт нь хэрэглэгчдийн аюулгүй байдал, авто замчдын хөдөлмөр, нийгмийн хамгаалалыг эрсдэлд оруулсан шийдвэр болсон мөн өнгөрсөн онд хийсэн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтээ авто зам засвар арчлалтын компаниуд аваагүй байгаа тухай болон бусад асуудлаар Монголын авто замчдын ҮЭ холбооноос Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс Монголын нэрт Археологич, академич Д.Доржийн 80 жилийн ойд зориулсан “Монголын археологи-2015” хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд болно. Тус хурлаар 2015 онд 32 экспедици зохион байгуулсан бөгөөд археологийн үр дүн, өмнө нь дэлгэгдэж байгаагүй үнэт олдворуудын талаар мэдээлнэ.

12.00 цагт: УИХ-ын гишүүн, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярын “Тусгаар тогтнолын товчоон” номын нээлт Тусгаар тогтнолын ордны 3 давхарт болно.

14.00 цагт: 2016 оны хоёрдугаар сарын 04-06 ны өдрүүдэд “Зууны шатар” клубт болох Монгол улсын оюутны аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөн Спортын төв ордны 4 давхарын хурлын өрөөнд болно.
Утас: 11-311947, 91198923

18.00 цагт: МЗЭ-ийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам Соёлын төв өргөөнд болно.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …