Generated by IJG JPEG Library

Андрес Фаннемель улирлын анхны түрүүгээ хүртлээ

Generated by  IJG JPEG Library

Трамплин харайлтын Дэлхийн цомын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд ээлжит гараагаа зохион байгууллаа. Энэ удаа эрэгтэй цанатай харайгчид Японы Саппород хуран чуулсан бол эмэгтэйчүүд ХБНГУ-ын Оберстдорфт цугласан байлаа. Эмэгтэй төрөлд ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт 20 настай Япон бүсгүй Сара Таканаши илт тасархай тэргүүлж байна. Германд болсон 2 гараанд хоюуланд нь тэргүүн байр эзэлжээ. Ингэснээр Япон бүсгүй энэ улирлын 9 гарааны 8-д түрүүлээд байна. Өчигдөр болсон гараанд Сара Таканаши болон Олимпийн мөнгөн медаль, ДАШТ-ний алт, хүрэл медальт Австрийн Даниел Ирашко-Штольц нарын дунд гол өрсөлдөөн өрнөсөн. Ер нь тэд энэ улиралд 5 гараанд эхний байруудыг эзэлсэн.

Эхний өдрийн ялагчид:

  1. Сара Такаши (Япон) – 104.0 м + 107.0 м, нийт 278.5 оноо
  2. Даниел Ирашко-Штольц (Австри) – 97.5 м + 100.0 метр, нийт 251.7 оноо
  3. Эма Кленич (Словени) – 96.5 м + 100.0 метр, нийт 250.2 оноо

Хоёрдахь өдрийн ялагчид

  1. Сара Такаши (Япон) – 102.5 м + 97.0 м, нийт 271.2 оноо
  2. Даниел Ирашко-Штольц (Австри) – 98.0 м + 98.0 метр, нийт 257.6 оноо
  3. Марен Люнбю (Норвеги) – 94.0 м + 104.0 метр, нийт 254.1 оноо

Эрэгтэйчүүдийн төрөлд мөн 2 гараанд ялагчийг тодруулсан юм. Эхний өдөр Словений ах дүү Превцүүд эхний 2 байранд орсон бол харин 2 дахь өдөр аль нь ч шагналын тавцан дээр гарч чадсангүй. Мөн энэ Японд болсон уралдаанд Германы Зеверин Фройнд тун хангалтгүй харайсан. З.Фройнд ийнхүү сүүлийн 3 уралдаанд медалийн тавцан дээр гишгиж чадсангүй ээ. Эхний өдөр Словени тамирчдын өдөр байсан бол 2 дахь өдөр Норвеги тамирчдын өдөр байлаа.

Эхний өдөр:

  1. Петер Превц (Словени) – 131.5 м + 136.5 м, нийт 299.0 оноо
  2. Домен Превц (Словени) – 129.5 м + 134.5 м, нийт 282.8 оноо
  3. Роберт Кранжеч (Словени) – 131.5 м + 131.5 м, нийт 281.0 оноо

Хоёрдахь өдөр:

  1. Андрес Фаннемель (Норвеги) – 143.5 м + 136.5 м, нийт 265.9 оноо
  2. Йохан Андрес Форфанг (Норвеги) – 132.0 м + 134.5 м, нийт 260.3 оноо
  3. Нориаки Касай (Япон) – 138.5 м + 134.0 м, нийт 259.5 оноо

Одоо цанатай харайгч нар энэ сарын 4-нөөс эрэгтэй, эмэгтэй бүгд Норвегийн Ослод цуглаж байна. 4-ний өдөр эмэгтэйчүүд нэг гараанд ялагчаа тодруулах бол 6-ны өдөр эрэгтэй багийн уралдаан болж, 7-нд эрэгтэй тамирчид мөн нэг гараанд шилдгээ тодруулна.

Эх сурвалж: ssport.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …