Гүндалай урлагт “хөл тавьлаа” /видео/

12441006_1195564243796286_575060626_nСонгууль ойртож улс төрч бүр л өөр өөрийнхөөрөө сонгуулийн сурталчилгаагаа явуулж эхэлсэн. Зарим нэг нь бидон, нүүрс, малгай зэрэг зүйлс тарааж ард иргэдээс нилээд шүүмжлэл сонсоод авсан. Харин “Ард түмнийг хайрлая” намын тэргүүн Гүндалай өөрийн сонгуулийн сурталчилгаагаа их өвөрмөцөөр хийж ард түмэнд хүргэлээ. Энэ нь Өвөрмонголын ая зохиогч Баянтай хамтран “Монголоороо байгаасай” дууг дуулан клипжүүлж цахим ертөнцөөр тараажээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Та бүхэндээ Өвөрмонголд хит болж байгаа, хөгжмийн зохиолч Баянгийн ая Монголоороо байгаасай хэмээх сайхан дууг зориулж байна. Монголчууд бидний заавал сурах ёстой дуунуудын нэг юм шүү. Та бүхэн минь сайхан шинэлээрэй.” хэмээн бичиж нийтэлсэн дууг 160 гаруй мянган хүн үзжээ. Ингээд түүний дуулсан “Монголоороо байгаасай” дууг хүргэж байна.

гүндалай

Б.Нараа

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …