Олон улсын эрүүл мэндийн дүрмийн шуурхай хорооноос мэдэгдэл гаргалаа

05281138876452ef1f93954bfa6a300f7ec1f07cbЗика вирүст халдварын тархалттай улс орнуудад бүртгэгдэж буй нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэгийн (Guillain-Barré syndrome) өнөөгийн байдлыг хэлэлцэхээр ДЭМБ-ын  ОУЭМД-ийн Шуурхай хороо хуралдаж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарлалаа.

     Мэдэгдэлд нярайн тархи жижигсэх өвчин мэдрэлийн эмгэгийн шалтгааныг тогтоох, тохиолдлын тодорхойлолт боловсруулах, мэдээлэл сурталчилгаа хийх, дамжуулагчийн тандалтыг өргөжүүлэх, Зика вирүст халдвараас сэргийлэх вакцин, эм бэлдмэл үйлдвэрлэх, жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах мөн одоогийн байдлаар олон улсын аялал жуулчлал, худалдаа наймаанд хориг тавиагүй байгаа бөгөөд, аялагчдад шумууланд хазуулахгүй байх, онгоцонд шавжгүйтгэлийг тогтмол хийж байх талаар зөвлөсөн байна.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …