ЕБС-ийн багш нар сурагчиддаа “гологдож” эхэллээ

ебс

Улсын хэмжээнд 762 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулж тэдгээрт 505816 орчим хүүхэд сурч хүмүүжиж байна. Монгол улсын үндсэн хуулиараа ерөнхий мэдлэгийг үнэ төлбөргүй авах эрхээ эдэлж байгаа юм. Нэг багшид 18 сурагч ноогддог гэвэл сураг багшийн харицаа тийм ч өндөр биш. Сургуулийн өмнөх боловсрол гэхэд нэг багшид 34 хүүхэд ноогддог байх жишээтэй. Манай улс боловсролтой иргэнийхээ тоогоор дэлхийд дээгүүрт жагсдаг байлаа. Харин өдгөө Чингис хаанаа ч мэдэхгүй сурагчид их болжээ. Боловсролын яамнаас гаргадаг тухайн жилийн хөтөлбөрт маш их мэдээлэл өгөхөөр тусгасан байдаг ч “Шавь” төвтэй тогтолцооны үр шим нэг л “онцгүй”. Та хүүхдийнхээ сургуулиар ороод гадаад хэлийг, хэл уран зохиолын, гэх мэт бүхий л чиглэлийн хичээлийг ямар багш зааж байгааг анзаараад хараарай. Заах арга зүй нь нэг л доголдолтой, “будаг нь ханхалсан” багш нар дүүрэн. Шинээр төгссөн багшлах боловсон хүчний заах арга зүй сул байгааг хамгийн ойр таарах сурагч хэлж өгнө. Ахмад багш нараасаа мэдлэг чадварыг нь авдаггүй тэтгэвэрт нь “хөөн” гаргадаг. Тэдний алтан сургаалийг сонсож хүлээн авдаггүй шинэ боловсон хүчин олшироод. Сурагчид багш нартаа нэр өгдөг байна. Түүнээс нь сонирхвол самбартайгаа яригч/ дуу муутай багшийн нэр/, салбарлагч /ямар хичээл зааж байгаагаа мартатлаа чалчигч/, шохойнд хүрдэггүй хуулан бичлэгийн багш /нэг нь бичээд нөгөөдүүл нь олшруулж авна/, юу ч ойлгогдохгүй багш / ямар хичээл зааж байгааг нь бүү мэд/ гэх мэтээр хүүхдүүд бүгдэд нь үнэлгээ өгсөн байдаг.

Манай боловсролын системд сайн багш муу багш хоёрыг яаж ялгах тухай ойлголт ховор. Багш ямар нэгэн чиглэлээр хүүхэд олимпиадад бэлтгэн байр эзэлвэл сайн багш болно. Олимпиадад бэлтгэгдээгүй бусад нь ард орхигдоно. Ангийнх нь сурагчид нь ихэвчлэн жигд сайн сурвал сайн багш болно. Олон жил ажиллавал бас сайн багш. Харин муу багш гэх ойлголт хаана байна?

Үнэгүй боловсрол олж авах эрхээ эдэлж байгаа ерөнхий боловсролын сургуулийнхан 12 жилийг танхимын сургалтаар авч байна. Гадаад хэлийг 5-7 жил үзэж байж шууд ярих чадваргүй төгсөж байгаа нь хангалтгүй хугацаандаа биш. Муу багш сурагчиддаа “дээрэлхүүлэн” байхыг сонслоо.

 -Багшаа таны заагаад байгаа хичээлийг цахим ертөнцөд зургаар маш ойлгомжтой илэрхийлсэн байна лээ тэрийг ангийнхандаа үзүүлчих үү? гэх нь багшийгаа ойлгохгүй байгаагийн шинж. Бид ерөнхий боловсролын … тоот сургуулиар орон сурагчидтай бяцхан яриа өрнүүлэхэд л ийм байна. Тэдний хэлж байгаагаар эцэг эхчүүд мөн багш нарыг ихээхэн голдог гэнэ. “Санхүүгийн чадвартай байсан бол хүүгээ төлбөртэй сургуульд сургахсан гэж аав ээжүүд харамсдаг юм” гэх сурагчдын яриа юу өгүүлэв.

Ийнхүү XXI  зуун бүх зүйл нээлттэй болж байхад багш та өөрийгөө хөгжүүлэхгүй бол орхигдох нь байна шүү.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …