Баярын өдрүүдээр худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

orgil-640x405ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана.

“Оргил” худалдааны төв: 02 дугаар сарын 04 –ны /Пүрэв гараг/ өдрөөс эхлэн 02 дугаар сарын 07 –ны /Ням гараг/ өдрийг дуустал бүх салбар дэлгүүрүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

ОРГИЛ-МАН:              09:00-22:00-БҮХ ӨДӨР

ОРГИЛ-НАЛАЙХ:        09:00-22:00-БҮХ ӨДӨР

ОРГИЛ-ХОРООЛОЛ:   09:00-23:00 -БҮХ ӨДӨР

ОРГИЛ-АМГАЛАН:       09:00-23:00 -БҮХ ӨДӨР

ОРГИЛ-ШИЛТГЭЭН:     09:00-23:00 -БҮХ ӨДӨР

ОРГИЛ-ЭНКАНТО:        09:00-23:00 -БҮХ ӨДӨР

                 Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь:

 Битүүний өдөр:       2 сарын 08-нд 09:00-22:00

 Шинийн 1-ны өдөр: 2 сарын 09-нд Бүх салбар амарна

 Шинийн 2-ны өдөр: 2 сарын 10-нд 11:00-22:00

 Шинийн 3-ны өдөр: Энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана

“Нарантуул”  худалдааны  төв  02 дугаар сарын 08-нд 10.00-19.00  цагт  ажиллаж, 02 дугаар сарын 09–с  эхлэн 02 дугаар сарын 18–ныг дуустал  амарна. 02 дугаар  сарын 19–с эхлэн  ердийн цагийн  хувиарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 01-08-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж,  02 дугаар сарын 09-с 02 дугаар сарын 12–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-12-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд 02 дугаар сарын 08–ны өглөө 06.00–18.00  цагт  ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-16-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 08–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-14–нийг дуустал  амраад, 02 дугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд  амраад, 02 дугаар сарын  12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 08–нд  бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар цэнгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 15.00–04.00 цагт  ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

 АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо  сайхны  үйлчилгээний газрууд  02 дугаар сарын 08–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00  цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын  09, 10, 11–нд  амарна. 02 дугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.
Хувцас, гутал, ахуйн  электрон  цахилгаан  хэрэгсэл  засварын  газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 08–нд  09.00-19.00  цаг хүртэл  ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарна. 02 дугаар сарын 12–с эхлэн бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.

УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

 ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004,  Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба –  345909  / БГД, СХД, ХУД /,   Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба  –  353570   / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …