Сар шинийн баярын өдрүүд буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах бөгөөд захиалгыг 11-326352, 11-323176 утсанд хандаж өгөх боломжтой юм байна. Сар шинийн баярын өдрүүдээр хотын дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах юм.
Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
№ | Чиглэлийн нэр | Тээврийн хэрэгслийн тоо | Өдөрт гүйцэтгэх рейсийн тоо |
1 | Орбит-Нарантуул зар | 1 | 3 |
2 | Нарангийн гол-Нарантуул зах | 1 | 3 |
3 | ХМК-Нарантуул зах | 1 | 3 |
4 | Баянхошуу-Нарантуул зах | 1 | 3 |
5 | Нисэх-Нарантуул зах | 1 | 3 |
6 | Яармаг-Нарантуул зах | 1 | 3 |
7 | Дэнжийн 1000-Нарантуул зах | 1 | 2 |
8 | Чингэлтэй-Нарантуул зах | 1 | 3 |
9 | Бэлх-Нарантуул зах | 1 | 3 |
10 | Шархад-Нарантуул зах | 1 | 3 |
11 | Улаанхуаран-Нарантуул зах | 1 | 2 |
12 | Дүнжингарав худалдааны төв-Хүннү молл | 1 | 3 |
13 | Чингисийн талбай-Хүннү молл | 1 | 3 |