БОНХАЖ яамны сайд Н. Батцэрэг ЦУНБХТ –тэй танилцлаа

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Музейг үзэж сонирхон, музейн үзмэрийг баяжуулах саналыг сайшаан, боломж бололцоогоо ашиглан тусалж дэмжихээ илэрхийллээ.

999999999999999222222222222

Мөн Н.Батцэрэг сайд тус төвийн ажил үйлчилгээтэй танилцсан бөгөөд номын санд ном хандивллаа. Сайдыг ирэх үеэр цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн удирдлагууд шийдэх асуудал, бэрхшээлээ ярилцан гарцыг хамтдаа ирэлхийлсэн юм. Монголын үндэсний олон нийтийн радио телеиз, MN 25 суваг телевиз, С1 телевиз, UBS телевизүүдийн сэтгүүлчид, болон Монголын сайтын холбооны сэтгүүлчид, мөн байгаль орчны чиглэлээр эрхлэн гаргадаг тусгай сэтгүүлийн сэтгүүлчдын төлөөлөл тодорхой асуултанд хариулт авсан юм. Сайд тус төвийн үйл ажиллагааг сайшаагаад цаашид хамтран ажиллах санал санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Хүн бүр байгаль орчиндоо экологич байдлаар хандах их ажил тэдний өмнө нээлттэй байгааг онцлоод, иргэн бүрийг эх орондоо, байгаль дэлхийдээ хайртай байхад тус төвийн үйл ажиллагаа хамгийн чухал юм гэдгийг санууллаа. Мөн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн аудио, видео студийн үйл ажиллагаатай танилцаж, “Эко FM”-тэй болох саналыг дэмжлээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …