“Хандармаа” энэ сарын 1-нээс тайзнаа тоглогдоно

tumur zamin “Төмөр замын дуу бүжгийн чуулга”-ын зааланд  “Хандармаа” хэмээх цоо шинэ хөгжимт дуурь тайзнаа ирэх наймдугаар сарын 1-нээс тоглогдоно.  Энэхүү дуурь нь “Хандармаа” хэмээх ардын сайхан дуунаас сэдэвлэсэн аж.

“Хандармаа” хэмээх дуу нь өөрийнхээ цэцэн цэлмэг ухаан самбаа, зориг тэвчээрээрээ хүн амины гэх хар хэргээс өөрийгээ мулталж чадсан Монгол эмэгтэйн домгоос үүдэлтэй юм. Энэхүү дуунаас үүдэлтэй домгийг баяжуулан хөгжимт дуурь болгон анх удаа Төмөр замын дуу бүжгийн чуулга  үзэгч олонд толилуулах гэж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар МУСТА П.Баяраа, Хөгжмийн зохиолчоор С.Баатарсүх нар ажиллажээ.

О.Наранцацрал

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …