Нийслэлийн удирдлагууд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

4e9fc6407121664c1f3721d2fbbe3917Нийслэлчүүд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье. Нийслэлийн төр захиргааны байгууллага, нийслэлчүүд та бүхнийхээ дэмжлэг, оролцоотойгоор Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуулчлалын төв болгох зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Даншиг наадмаа сэргээж, сонгодог урлаг, соёлын өвөө сурталчилсан 30 гаруй арга хэмжээг зохион байгууллаа. Олон улс, дэлхий дахинд хотоо сурталчилж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ дэмжсэн цогц ажлуудыг хийж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчдын тоо дунджаар зургаан хувиар өсч,  эдийн засгийн үр ашгаа эхнээсээ өгч эхэллээ.
Нийслэлчүүд та бид бахархах түүхтэй, гайхам соёлтой, жуулчлахад таатай, найрсаг зочломтгой гэдгээ харуулж чадсанаар дэлхийд тэргүүлэх CNN агентлаг, Европын шилдэг сонин “Welt am Sonntag”- аас Монгол Улс, Улаанбаатар хотыг 2016 онд аялахад тааламжтай 16 газрын нэгээр зарлалаа. 2016 онд болох дэлхийн дээд хэмжээний Ази-Европын уулзалт “АСЕМ”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.  Энэ бүхэн нийслэлчүүд та бидний хамтын ажиллагаа сайхан үр дүнд хүрдгийг харуулж байна.
Найрсаг улаанбаатарчууд та бүхэндээ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохиогдох соёл урлаг, спортын арга хэмжээний хуваарийг тусгайлан танилцуулсан хөтөлбөр бүхий ил захидлыг бид хүргүүлсэн билээ.
Мөн энэ жил зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг www.ulaanbaatar.mn сайтаас цаг тухайд нь авч болохыг хэлэхэд таатай байна. Эдгээр арга хэмжээ, баяр наадамд өөрийнхөө гадаад түнш, найз нөхдөө урин оролцуулж, улс эх орныхоо аялал жуулчлалыг хөгжүүлэх,  нийслэл хотоо сурталчлах их үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.
Нийслэлийн иргэн Танд болон танай гэр бүлд сар шинийн мэнд дэвшүүлж, гарч буй бичин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин сайхан байхын ерөөл дэвшүүлье.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА                                           УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …