ДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур” балет тавигдана

6199929784_728f51af22_z Оросын алдарт зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг өнөөдөр 17:00 цагаас ДБЭТ-ынхан 50 жилийн ойнхоо хүрээнд үзэгчдийн хүртээл богох гэж байна.

Гурван бүлэг, Дөрвөн үзэгдэлт тус бүжгэн жүжгийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, ерөнхий зураачаар АЖ Б.Төмөрхуяг, Хореографи-балетмейстерээр АЖ Б.Жамьяндагва, туслах найруулагчаар МУГЖ Х.Гэрэлчимэг нар ажиллажээ.  Гол дүрүүдэд, цагаан хун Одетта болон Ротбартын охин хар хунгийн Одиллияд СТА Ч.Ганчимэг, хан хүү Зигфридэд М.Од, Хорон санаат шидэт хар шувуу Ротбартад Э.Эрдэнэжаргал, эзэн авхайд СТА  Ш.Оюунтуяа, Алиа салбадайд Ч.Гансүх,  Ордны хүмүүжүүлэгч Вольфгангийн дүрд АЖ О.Ганбаатар нар тоглох ажээ.

Дашрамд дурьдахад,  “Хунт нуур” балет дэлхий дахинаа анх 1877  оны гуравдугаар   сарын дөрвөнд Москвагийн Их театрт тавигдаж байсан бөгөөд Монголын тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглогдсон байна.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …