Ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 25 тоот захирамж гаргалаа. 

яяяя

Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн гурав дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хоёрдугаар сарын 26-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд:
1. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал;
2. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
4. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
5. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
6. Хууль сахиулах тухай хуулийн төсөл;
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
8. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл;
9. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
10. Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
11. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
13. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
14. Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төсөл;
15. Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл;
16. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл;
17. Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
18. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;
19. “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
20. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
21. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
22. Арбитрын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
23. “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
24. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр заажээ.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн Даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …