Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн. Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Н.Батзаяа, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Т.Баасанхүү нар шалгаран үлдсэн юм.
Ингээд улсын харцага Н.Батзаяатай хийсэн ярилцлагыг танд хүргэж байна.
-Сар шинийн барилдааны тавын даваанд олон сонирхолтой барилдаан гарсан. Таны хувьд энэ даваанд улсын аварга С.Мөнхбатыг даван даваагаа ахиулсан. Эндээс яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө Монгол ард түмэндээ сар шинийн мэндийг хүргэж байна. Энэ жилийн сар шинийн барилдаанд сайхан барилдаж, шөвгийн дөрөвт үлдлээ. Тавын даваа бол их сонирхолтой болсон. Барилдааныг бол бүгд харсан. Аваргын хувьд бэртэлтэй байсан. Мөн энэ даваанд олон сайхан барилдаан гарсан. Энэ бүгдийг тайлбарлахад бол хэцүү шүү дээ.
-Энэ жилийн сар шинийн барилдаанд түрүүлэх бөхийн тоонд улсын арслан Э.Оюунболд бичигдэж байсан. Таны хувьд арсланг давж, их шөвөгт үлдсэн. Арслангийн хувьд энэ жил бэртэлтэй байв уу?
-2015 оны Төрийн их наадмын түрүү бөхөөр даваагаа ахиулсан. Оюунболд арслангийн хувьд зүүн гарын бэртэлтэй байсан. Бид хоёрын хувьд сайхан ах, дүүс. Бэртэл гэдэг бол хэцүү.
-Харцагын хувьд улсын аварга Г.Эрхэмбаярыг давсан бол түрүү булаалдахаар үлдэх байлаа шүү дээ?
-7-ын даваа их хүнд болсон. Хэрвээ аваргыг давбал түрүү булаалдахаар үлдэх байсан ч болсонгүй. Эхлээд би барьц сонгоод дараа нь аварга сонгосон. Барьц салах явцад аваргыг ардаа алдаад унасан. Аваргатай бол урьд нь олон барилдаж байсан. Гэхдээ сар шинийн барилдаанд их шөвөгт үлдэнэ гэдэг бол их хэцүү.
-Энэ жилийн барилдаанд улсын начин Т.Баасанхүү их шөвөгт үлдлээ. Тэрээр тавын даваанд улсын гарьд Д.Гончигдамба, зургаагийн даваанд улсын заан Ч.Санжаадамбыг давсан. Түүний талаар юу хэлэх вэ?
-Баасанхүүгийн хувьд бэлтгэл сайн байгаа нь харагдсан. Түүний хувьд үнэхээр сайн барилдсаныг би нуршаад юу гэхэв. Содномдорж бидний хувьд он жавууд. Содном маань манай ангийн хүргэн. Тэр бидний 10 жилийн ангийн маань охинтой гэр бүл болсон. Тэгэхээр түүний хувьд илүү ойр байдаг. Мэдээж бидний дунд сайхан нөхөрлөл бий. Аварга С.Мөнхбат, харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Э.Энхбат бид нэг оны арслангууд болж байсан. Тэр цагаас хойш улсын цолонд хүрч начингаа баталж, харцага, аварга цолонд хүрлээ.
-Бөхийн холбооноос сар шинийн өмнө бөхчүүдийн чансааг гаргасан. Таны хувьд нийт 25 барилдаанаас 16 барилдаанд барилдаанд оролцсон байсан.
-Бэртэл сэдрээд 12 сар хүртэл барилдаж чадаагүй. Би нийт найман барилдаан өнжсөн. 16 барилдаанд зодоглохдооэ 52 даваа, 16 унаа авч 20-р байрт жагссан байсан. Би барилдаан өнжих дургүй. Ер нь бол муухан бэлтгэл хийснээс нэг сайхан барилдах хэрэгтэй гэдэг шүү дээ. Харин харцага цолтнуудын барилдаанд барилдаж чадаагүй. Тухайн үед хөдөөнөөс ирж байсан болохоор өөрөө ирж, бүртгүүлж амжаагүй. Гэтэл өөрөө ирж бүртгүүлээгүй гээд хассан байсан. Тэр барилдаанд харцага Пүрэвсайхан бид хоёр барилдаж чадаагүй. Мэдээж жилдээ ганц удаа болдог цолныхоо нэрэмжит барилдаанд барилдахыг хүсэлгүй яах вэ. Бэлтгэлийн хувьд Ховдын дэвжээнээс гадна “Аварга”, “Хилчин” гээд олон дэвжээнд сольж, хийхийг боддог.
-Начин цолыг хүртэж байсан дурсамжаасаа хуваалцаач?
-Би 21-тэйдээ аймгийн заан, 22-тойдоо аймгийн арслан болж байна. Тэгээд 24 настайдаа улсын начин цолыг хүртэж байлаа. Түүнээс хойш зургаан жилийн дараа буюу өнгөрсөн онд 30 настайдаа улсын харцага цолыг хүртсэн. Улсын начин хүн ам аваад гурав давна гэдэг бол үнэхээр хүнд. Тэр их бяр тэнхээтэй аймгийн арслангууд их эвгүй барилдааныг гаргана шүү дээ.
-Өнгөрсөн жилийн Төрийн их баяр наадмаар та улсын начин цолоо баталж, харцага цолонд хүрсэн шүү дээ?
-Энэ цагт барилдаж байгаа дархан аварга хоёрхон байдаг. Г.Өсөхбаяр, А.Сүхбат. Наадмын барилдаанд А.Сүхбат аварга барилдаагүй. Энэ цагийн дархан аварга Г.Өсөхбаяртай барилдаж, цолоо батална гэдэг бол үнэхээр сайхан хэрэг байсан. Хүн болгон давахын төлөө барилдана. Өсөхөө аваргыг давсны дараа шинэ цол байсан учраас алдахгүйн төлөө сайхан барилдсан. Тэгээд зургаагийн даваанд улсын арслан Н.Батсуурийг давснаар харцага цолонд хүрсэн.
Үргэлжлүүлэн ЭНД дарж уншина уу…