Архангайд Ч.Санжаадамба түрүүлж, аварга Г.Өсөхбаяр үзүүрлэжээ

sanjaadamba  Архангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадам болж өчигдөр өндөрлөлөө. Тус наадмын хүчит бөхийн барилдаанд далай даян аварга Г.Өсөхбаяр,  арслан Д. Мөнх-Эрдэнэ, арслан Д.Ганхуяг,  гарьд Д.Рагчаа,  гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Ч.Санжаадамба,  харцага Т.Мөнгөнцоож, харцага Г.Батбаяр нарын  512 бөх барилдсан байна.

Аймгийн 90 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба түрүүж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлэсэн байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …