Хэрэглээний газ үнэрлэн амиа алджээ


БЗД-ийн 22-р хороонд “Дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн хүн нас барлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгуулагад өгчээ.

Цагдаа нар мэдээллийг шалгахад БЗД-ийн 13-р  хороонд суух 17 настай эрэгтэй П, БЗД-ийн 14-р хороонд суух 17 настай, эрэгтэй Б, Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 4-р багт суух 17 настай эрэгтэй Э нар ахуйн хэрэглээний газ үнэрлэн, Б нь тус эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан байна.

Эд мөрийн баримтаар “Хүрхэрээ” /0.5л/ шар айрагны шил 2ш, ахуйн хэрэглээний “safe butane” гэсэн бичигтэй газын сав 1ш хурааж авчээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …