Та чихээ хөвөн савхаар цэвэрлэдэг бол дариухан боль гэж зөвлөмөөр байна

images Чихээ ухах сонирхолтой олон хүн байдаг. Хобби болчихсон ч яваа. Сард гурван удаа чихээ цэвэрлэх нь эрүүл ахуйд нийцдэг гэнэ. Тэгэхдээ хөвөн савхаар цэвэрлэх нь зөв арга биш.

Манайхан том жижиггүй чихээ чүдэнзний модоор ухах нь элбэг үзэгддэг. Тэгвэл энэ нь буруу ажээ. Эмчийн зөвлөгөөг толилуулья.

ear-cleaning

Чихний гадна сувгийн хананд байдаг тосны булчирхайн шүүрэл болох хулхи нь ярих, зажлах үед эрүүний хөдөлгөөнөөр гадагш ялгарна. Энэ нь бодисын солилцооны ерөнхий хямрал болон янз бүрийн шалтгаан- / чихэнд ус орох, чих угаах, гэмтээх/-аар хулхины булчирхай цочирч, шүүрлийн ялгарал ихсэж, арьсны гуужилттай холилдож аажмаар нягтран хулхин бөглөөс үүсгэнэ.
Төрөлтийн явцад нярай хүүхдийн чихний гадна сувагт ургийн зунгаг, ургийн ус орж сувгийн ханыг цочоосноос хулхитах нь цөөнгүй тохиолддог. Нялх хүүхдийн хувьд заримдаа гулгисан сүү нь чихний сувагт орж хулхи үүсгэх нь ч бий. Хулхийг тогтцсоор нь хуурай, нойтон гэж хуваадаг. Заримдаа идээт үрэвслийн үед идээ,тав бөөгнөрч хатуу бөглөө үүсгэнэ. Хулхины хэмжээ тогтцоос шалтгаална. Ихэвчлэн сонсгол суларна. Чих шуугиж болно. Заримдаа хулхи томорч сувгийн ханыг дарж гурвалсан мэдрэл болон тэнэгч мэдрэлийн төгсгөлийг цочроосноос ханиалгахад өвдөх шинж илэрнэ. Чихийг ухаж цэвэрлэх, угаах үед хэнгэргэн хальс гэмтдэг.
Хүүхдүүд голдуу чихээ чүдэнзний мод, үзүүртэй юмаар ухаж гэмтээх ба тэр нь хэнгэргэн хальсыг цоороход хүргэдэг. Чихэндээ орсон гадны биетийг дураараа оролдож авах гээд буюу угааж, хамраараа битүү амьсгалах дасгал хийж байгаад хэнгэргээ цоолох, чих рүүгээ цохиулах үед ч хэнгэрэг цоорох нь байдаг. Иймд чихээрээ хамаагүй оролдохоос зайлсхийгээрэй. Ер нь чихээ гэмтээх буюу өвдвөл заавал чих, хамар хоолойн эмчид хандах нь чухал.

орчуулсан

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …