Яруу найрагч, зохиолч, судлаач Г.Төрмөнхийн “ОЙРД ХЯЗГААР – ЭЭДРЭЭТ ЦАДИГ” хэмээх шинэ ном хэвлэгдэн гарлаа.
Энэ номонд зохиогчийн XIX зууны сүүлч XX зууны эхэн үед амьдарч байсан Ойрд Монголын түүхэн зүтгэлтэн Дамбийжанцаны тухай болон тэр үеийн түүхэн үйл явцын тухай “ЧӨЛӨӨЛӨГЧ ГЭГЭЭНТЭН” хэмээх бэсрэг кино, роман мөн эл сэдвээрх судалгааны үгүүллүүд, Зүүн гарын их хаан Э.Галдангийн амьдарч тэмцэж байсан цаг үед холбогдох ээдрээт асуудлуудын талаар хөндсөн үгүүлэл болон Ховд хотын үүслийн асуудлаар 2011-2012 онд “Ховдын толь” сонины редакциас өрнүүлсэн хэлэлцүүлгийн хүрээнд тус сонинд нийтлэгдэж байсан зарим түүхч судлаачдын судалгааны бүтээлүүд багтаж байгаа юм.