Сонгууль болох гэж буйтай холбогдуулан нэр дэвшигчдийн олныг гайхшруулам олон янзын үйлдэл гарах болсон. Тойрогтоо элдэв төрлийн зүйлс тарааж шоу хийдэг байсан үе хоцрогдож, энтертайментруу шилжсэн сонгуулийн сурталчилгаа хүчээ авч эхэллээ. Саяхан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хулгайн дуу дуулан клипжүүлж хэсэгтээ л сенсааци тариад авсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга, Эх үрсийн элч дуучин Ноён Бондгортой хамтран “Чи бидэн хоёр” нэртэй шинэхэн уран бүтээл гаргажээ. Энэхүү дуу нь гарсан даруйдаа олны анхаарлыг татаж, Г.Уянга гишүүн сонсогч фэнүүдтэй болоод амжсан гэнэ шүү. Зарим хүмүүс бүр улс төрөө орхиод дуучин болохыг зөвлөсөн гэнэ. Радио хит жагсаалтанд аль хэдийн дээгүүр жагсах болсон УИХ-ын гишүүн Г.Уянга, Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор нарын дуулсан “Чи бидэн хоёр” дууг хүлээн авч сонсоно уу.
эх сурвалж: photonews.mn