Түүхий гэдэг нь идээлүүлэгч коккоор үүсгэгдсэн, үсний хүүдийтэй холбоогүй, фликтен хэмээх хавтгай, улбагар идээт цэврүүнцэр туурдаг, халдвартай, арьсны идээт өвчин юм.
Шалтгаан: арьсны ариун цэвэр муу байх, арьс гэмтэх, дархлаа сулрах үед үүсэх ба хүүхдэд ялангуяа экзем, дерматит, хамуу өвчний хүндрэл хэлбэрээр тохиолдоно.
Ангилал:
1.стрептококкийн түүхий
2.стрепто-стафилококкийн түүхий
1.Стрептококкийн түүхий нь хүүхэд эмэгтэйчүүдэд зонхилон тохиох ба нимгэн амархан хагардаг бүрхүүлтэй, 2-10мм хүртэл хэмжээтэй булингартай шингн агуулдаг ба үүнийг фликтен гэж нэрлэдэг. идээт цэврүү хагарч улаан ягаан өнгийн шалбархай үүсгэх ба түүний гадаргуу нь зөгийн бал шиг шаргал өнгийн нимгэн тав тогттог. 3-7 хоногийн дараа тав ховхорч шинээр нөхөн төлжиж буй ягаан арьс үүснэ.
2.Стрепто-стафилококкын түүхий: энэ үе дэхь фликтены агуулагдахуун нилээд өтгөвтөр байх ба шар ногоон өнгөтэй нилээн зузаан тав тогтоно. Энэ хэлбэр нь нилээн халдвартай ба голомт нь хурдан тархана. голомт гол төлөв нүүр, дээд мөчдөөр байрладаг.
Оношлогоо: Эмнэлзүйн шинжид тулгуурлан оношлох ба эргэлзээтэй үед нян судлалын шинжилгээ хийдэг.
Эмчилгээ:
1.Голомт байгаа хэсгийн арьсийг угаахийг хориглоно.
2.Харин биеийн бусад хэсгийг бактерийн эсрэг савангаар савандаж угаана.
3. 2 хувийн салицилийн спиртээр голомтыг тойрсон арьсийг цэвэрлэнэ.
4. Аналины будгийн спиртэн болон усан уусмал голомт дээр түрхэж өгнө.
5. голомт бүхий хэсэг газарт антибиотик бүхий тос түрхэнэ
6. голомт тархмал удаан явцтай бол антибиотик дотроос нь уулгах нь зүйтэй.