“Монгол цэргийн жавхаа” уралдаан дөрөв дэх жилдээ болоход бэлэн боллоо. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах зорилготой энэ уралдаан 02 сарын 24-ноос 05 сарын 15-ны өдөр хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм. Уралдааны нэгдүгээр шат 02 дугаар сарын 24-нөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд болж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулах юм. Хоёрдугаар шатны шалгаруулалт 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл болж, нэгдүгээр шатанд шалгарсан 9 ангийг дүгнэнэ. Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг 05 дугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулна. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …