Эх орондоо зүрхний хэм алдалтыг эмчилж болохоор боллоо

Зүрхний хэм алдагдлын өвчнийг эх орондоо оношилж, эмчлэх боломжтой болсныг Улсын 3 дугаар төв эмнэлгийн эмч нар хэлж байна. Манай улсад энэ өвчнийг урьд нь эмчлэх боломжгүй байсан. Тиймээс энэ өвчнөөр өвчилсөн иргэд зайлшгүй гадны улсад очиж өндөр үнэтэй эмчилгээ хийлгэдэг байжээ.

зүрх

Хүний зүрх нэг минутад 60-70 удаа цохилж байх ёстой. Зүрхний цохилтын хэмнэлт алдагдсан тохиолдолд судасны мэс засал хийж, эмчилдэг. Ийм төрлийн мэс засал хамгийн хүнд эмчилгээнд тооцогддог төдийгүй эмчийн нарийн ур чадвар, өндөр хөгжсөн техник технологийн хүчинд хийдэг байна. Манай улсад сүүлийн үед зүрхний шигдээс, зүрхний харвалт нэмэгдсэн. Энэ нь зүрхний хэм алдагдах өвчтэй холбоотой. Мөн зүрхний хэм алдагдсан олон хүн гадагшаа явж эмчлүүлдэг байна. Тухайлбал, БНСУ-ын “Анам” нэртэй зүрх судасны эмнэлэгт жилд 30 монгол хүн эмчлүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ эмнэлэгт нэг удаа эмчилгээ хийлгэхэд өвчний хүнд, хөнгөнөөс хамаарч 30-90 сая төгрөгийн төлбөр төлдөг байна.

Зүрх судасны хэм алдагдалын аппарат тоног төхөөрөмжийг суурилуулахад 1 тэрбум 50 сая төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгийг манай улсын Засгийн газар гаргажээ.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …