Ё.Лхагвасүрэн: 2000 оноос хойш алга болсон найман хүн огт олдохгүй байгаа

21ЦЕГ-ын сайтаас нэгэн зүйл анхаарал татав. Сураггүй алга болсон болон эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн зураг зүүн буланд нь тод харагдана. Ороод үзэхэд янз бүрийн насны, алга болсон он нь өөр өөр, нийлээд 1756 хүний зураг байв. Үүнээс 724 сураггүй алга болсон хүнийг хайж, 1032 хүнийг эрэн сурвалжилж байлаа Энэ нь цөөхөн хүн амтай улсын хувьд арай л хэтийдсэн тоо шиг. Энэ талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

b8561a29448b9343original

– ЦЕГ-ын цахим хуудаснаас эрэн сурвалжлагдаж буй болон алга болсон хүмүүсийн тухай мэдээллийг харахад 1032 хүн эрэн сурвалжлагдаж, 724 хүн сураггүй алга болсон байсан. Уг нь олдсон хүмүүсээ хасаад явчихдаг биздээ. Гэтэл ийм олон хүн одоог хүртэл олдоогүй байгаа хэрэг үү?

– Бүхэл бүтэн цагдаагийн түүхэнд яг хэдэн хүн эрэн сурвалжлагдаж, алга болсоныг сайн мэдэхгүй. Ер нь 2000 оноос хойш алга болоод огт олдохгүй байгаа 8 хүн, эрэн сурвалжлагдаж байгаа 6 хүн байдаг. Оршин суугаа хаягаасаа алга болсон хүнийг хайгаад хамгийн удаж байгаа нь 18 жил, удаагүй байгаа нь 3-4 жил болж байгаа. Тухайн хүн алга болоод олдохгүй удсан ч, ар гэрийнхэн нь нас барсанд тооцъё гэсэн хүсэлт гаргахаас нааш эрэн сурвалжилж хайх ажил зогсдоггүй.

 Жилд хэдэн хүн сураггүй алга болдог вэ?

– Тэр тухай мэдээллийг хэлж болохгүй. Эрэн сурвалжилж байгаа болон сураггүй болсон хүмүүсийг хайдаг тусгай алба байдаг. Улсын хэмжээнд энэ ажлыг зохион байгуулдаг. Тухайлбал, Дорнод, Ховд аймаг гэх мэт газруудад албан даалгавар өгдөг. Ер нь бол Цагдаагийн 102  тусгай дугаарын утсанд хоногт 5-6 удаа гэрээсээ гараад алга болсон, оршин суугаа хаягаасаа болон сургуулиасаа гэр лүүгээ явах замдаа алга боллоо гэсэн дуудлага ирдэг. Дээд тал нь 72 цагийн дотор цагдаагийн байгууллага энэ хүмүүсийг олж өгдөг. Мөн сар юмуу, сар хагасын дараа олдох тохиолдол ч байдаг.

– Ямар шалтгаанаар, хэдэн насны ихэвчлэн хүмүүс алга болдог вэ?

– Янз янз. Хүүхдүүд алга болдог шалтгаан нь эцэг, эх, асран хамгаалагчдаа хэлэлгүйгээр найзындаа хонох, пи си тоглоомын газар хоёр гурав хонох зэрэг явдлаас болдог. Харин өсвөр үеийнхэн буюу ахлах ангийн сурагчид эцэг, эхдээ хэлэлгүйгээр амралт зугаалгын газраар явдаг, найз нөхөдтэйгээ дарвих гэх мэт. Настай буюу идэр насны хүмүүс бол гэр бүлдээ хэлэлгүйгээр найзуудтайгаа нийлээд хөдөө хол замд явах тохиолдлууд байдаг.

 Танай сайтыг үзэхэд голдуу бага насны хүүхдүүдийг хайж байсан. Энэ тухайд?

– Хүүхдүүд алга болох тохиолдол ихэвчлэн гардаг. Гэхдээ энэ нь ямар нэг баяр ёслолоор байдаг. Тухайлбал, хүүхдийн баяраар л гэхэд 100 хүүхэд алга болоход олоод эцэг, эхэд нь хүлээлгэж өгч байсан.

 Алга болоод олдсон хүмүүс дунд гэмт хэргийн золиос болсон хүн байсан уу?

– Тийм зүйл бол одоогоор гараагүй. Хүний наймаа болон эд эрхтэний наймаагаар алга болсон нь одоогоор цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Хүний наймаа гэсэн хэрэг орж ирдэг. Гэхдээ тэр хэргийг нь шалгаад үзэхэд учир шалтгаан нь өөр болдог. Тухайлбал, өөрөө алга болдог, ар гэртээ худлаа хэлэх, эсвэл мөнгө салгах зорилготойгоор байдаг.

 СУИС-ийн бүжгийн багш Ц.Ганбаяр гэгч өнгөрсөн зун 16 оюутныг Хятад руу авч яваад жуулчны баазад бүжиглүүлсэн. Энэ нь хүний наймаа биш гэж үү. Энэ хэрэг яаж шийдэгдсэн бэ?

– Энэ хэрэг нь хүний наймаандаа орохгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Хоёр тал харилцан тохиролцоод тус хэргийг шийдсэн.

– Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Breakingnews.mn

Сэтгүүлч: Б.Янжиндулам

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …