Жүжигчин Б.Навчаагийн “Би эмэгтэй хүн” кинод бүтээсэн дүр дэндүү хүлцэнгүй өрөвдмөөр

24 Сүүлийн үед Банш Батаа, Б.Навчаа хоёргүй кино,  реклам гэж байхгүй болсон.

Энэ хоёр маань рекламанд тоглоод шаггүй орлого олдог гэнэ. Гэхдээ Батаагийн орлого арай л Навчааг гүйцдэггүй гэх цуу бий.

Жүжигчин Б. Навчаагийн “Би эмэгтэй хүн” кинод бүтээсэн Нараагийн дүр дэндүү хүлцэнгүй өрөвдмөөр. Хэн хүний өөдөөс зоригтойхон ч үг хэлж чаддаггүй энэ дүр түүний өмнө бүтээж байсан дүрүүдээс тэс өөр байв. Түүнийг дэмжигч нэгэн, хүн болгоны өмнө  дуулгавартай нь аргагүй за гэхийг хараад Б.Навчаагаас бас ийм дүр гардаг байжээ гэж дуу алдаж байсан гэдэг.

Б.Навчаа уг дүрээрээ ямар ч дүрд хувирч дүрийнхээ эзэн болж чадахаар чадварлаг жүжигчин болохоо үзэгчиддээ харуулсан. Энгийн хэрнээ хүний сэтгэлд хүрч чаддаг түүний бүтээсэн дүрүүдийг олон түмэн ихэд үнэлэдэг.

 Жүжигчнээс гадна кино найруулагч бүсгүй маань өөрийн амьдралаас сэдэвлэн зохиолч Д.Төрмөнхөд захиалга өгч эмэгтэйчүүдийн  хүчирхийллийн эсрэг  “Ларьдма” киноны зохиолыг бичүүлсэн гэдэг. Тэрбээр өөрийн амьдарлаас сэдэвлэсэн “Ларьдма” кинондоо загвар өмсөгч жүжигчин Д.Пүрэвсүрэнтэй хамтран гол дүрийг бүтээсэн юм. Урлагийн салбарт үнэнчээр зүтгэж яваа түүний амьдрал тийм ч дардан байгаагүй гэдэг.

О.Наранцацралт ugluu.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …